Оддын тоос

2015 оны 12 сарын 12

-Алдартай жүжигчид брэндүүдэд зул сарын рекламаа явуулахад нь хэрхэн тусалж байна вэ?-

Кадр: видео YouTube / H&M

Дэлгэц, тайзны алдартай одууд Зул сарын баярын рекламд идэвхтэй оролцдог. Өнгөрч буй онд алдартнуудын оролцсон баярын ямар рекламууд үзэгчдэд илүү ихээр таалагдсан бэ?

Зул сарын роликуудад одод оролцох нь брэндийн рекламыг амжилттай болгож, худалдан авалтад эерэгээр нөлөөлдөг. Тиймэрхүү богино хэмжээний бичлэгүүд нь нийтийн сүлжээгээр хэдэн арван сая хүнийг цуглуулж өгнө.

Тийм рекламыг бүтээгчид хамгийн гол нь оддоо зөв сонгох хэрэгтэй болдог. Одод нь зориулалтын хүмүүсийн сонирхолд бүрэн нийцсэн байх ёстой.

Тухайлбал, Coca-Cola компани рекламдаа дуучин эмэгтэй Елкийг сонгосон бөгөөд тэрбээр брэндийн Зул сарын дууг амжилттай дуулан олныг татаж чаджээ. Роликийн бичлэгийнхэн ч лонхтой ундааг ууцгаан дуулцгааж Зал сарын байрыг ойртуулж байлаа. Дэлхийн хамгийн алдартай хийжүүлсэн ундаагүйгээр зул сар байдаггүйг энэ реклам харуулж чадлаа. Өнөөдөр рекламыг YouTube дээр 2,5 сая хүн үзээд байна.

Видео: Coca-Cola Россия

Видео: Apple

АНУ-ын номын дэлгүүрийн томоохон сүлжээ Barnes&Noble хөгшин залуу хоёр хоёр одыг хослуулан дуулж Зул сарын рекламаа хийсэн юм. Тавиад оны эхээр алдартай байсан 89 настай Тони Беннет Леди Гагагийн хамт дуулав. Amazon.com зэрэг он-лайн дэлгүүрүүдийн өрсөлдөөнөөс худалдаа нь буурсан Barnes&Noble энэ рекламаараа янз бүрийн насныхныг татах гэлээ. Гэхдээ YouTube дээр дөнгөж 350 мянган оролтыг тэр цуглуулжээ.

Видео: Barnes & Noble

Өмнөх жилд нь энэ хослол H&M хувцасны брэндийн роликт дуулсныг 2,5 сая үзэгчид сонирхсон байлаа. Шведийн компани сонголт, сэдэв, зураглалдаа сайн анхаардгаас л тэр.

Видео: H&M

Энэ жил H&M Зул сарынхаа роликт дуучин бүсгүй Кэти Перрийг урьжээ. Дуучин шидэт эмэгтэй болон брэндийн гоёлтойгоор дуулж бүжиглэснийг 4,5 сая хүн үзжээ.

Видео: H&M

Баярын стилийн роликийг Burberry загварын ордон хийхийг их хичээдэг. Энэ удаа Наоми Кэмбелл, сэр Элтон Жон нар Бэкхэмийнхний хүү Ромеогийн хамт рекламыг нь хийжээ. Бичлэгийг “Билли Эллиот” гэх уурхайчны хүүгийн тухай киноны 15 жилийн ойд зориулсан байлаа. Тийм ч учраас бичлэгт Зул сарын уламжлалын шинэ оны гоёл чимэг байхгүй. Үүний оронд Билли Эллиот орон дээр харайж байгаа зураглалыг тэд давтана. Гэхдээ зул сарын цэцгүүд нь баярын уур амьсгалыг оруулдаг ба тэднийг 12 сая хүн үзжээ.

Видео: Burberry

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна