“Дагзны хүчтэй доргилтын улмаас цус харвасан” гэжээ

Хуучирсан мэдээ: 2015.12.12-нд нийтлэгдсэн

“Дагзны хүчтэй доргилтын улмаас цус харвасан” гэжээ

“Mongolian mining journal” сэтгүүлийг эрхлэгч, нийтлэлч Л.Болормаа өнгөрсөн сарын 20-21-нд шилжих шөнө гэртээ байхдаа нас барсан билээ. Түүний амиа алдсан шалтгааныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргаж, цагдаагийн байгууллагад дүгнэлтээ хүргүүлжээ.

ШШҮХ-гээс “Л.Болормаа нь дагзны хүчтэй доргилтын улмаас цус харваж нас барсан” гэсэн дүгнэлт гаргасан байна. Тодруулбал, ШШҮХ-гийн чанарын менежер С.Одончимэг “Дагзны яс хугарснаас үүдэн хүчтэй доргилт үүссэн. Доргилттой холбоотой гэмтлийн гаралтай цус харвалт болсон. Энэ нь шууд үхэлд хүргэсэн” талаар хэвлэлд тайлбарлажээ.

Г.ТУУЛ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж