Сурагчид зөрүүтэй амарна

2015 оны 12 сарын 13

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ удаад зөрүүтэй байх юм. Бага, дунд, ахлах анги, мөн нийслэл, орон нутгаар ялгаатай амраахаар болжээ. Тухайлбал, бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ны өдрөөс эхлэх гэж байна. Нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид энэ сарын 22-25 хүртэл  амарна. Харин 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл амрах юм байна.

Орон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 01 хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-25 хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-18 хүртэл амарна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна