Микронуудыг хална

2015 оны 12 сарын 13

Бага оврын автобус буюу микронуудын насжилт дууссан учир энэ ондоо багтаж үйлчилгээнээс хална хэмээн албаныхан мэдээлсэн. Тэгвэл одоогоор нийтийн тээврийн үйлчилгээнд стандартын шаардлага хангасан 379 микро автобус явдаг юм байна. Үүнээс туслах шугамд 159, буухиа үйлчилгээнд 220 бага оврын автобус явж байгаа юм. Харин 2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтын дагуу нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 343 тээврийн хэрэгсэл насжилтаараа хасагдах аж. Дашрамд дуулгахад, өнгөрсөн жил 519 микрог стандартын шаардлага хангахгүй шалтгаанаар нийтийн тээврийн үйлчилгээнээс хассан.

Микро автобуснуудыг насжилтаар нь халж, оронд нь дунд оврын автобусыг шинээр нэвтрүүлж нийслэлийн алслагдсан гэр хороолол руу явуулна хэмээн албаныхан тайлбарлаж байгаа юм.


Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас 2015 онд хасагдах тээврийн хэрэгсэл

Үйлчилгээний төрөл

Бүртгэлийн сан дах тээврийн хэрэгслийн тоо

2015 онд MNS 5012:2011 стандартын 7.4 дэх заалтыг үндэслэн насжилтаар хасагдах тээврийн хэрэгслийн тоо

Үлдэх тээврийн  хэрэгслийн тоо

1

Туслах шугам

159

138

21

2

Буухиа үйлчилгээ

220

205

15

Нийт

379

343

36

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна