Бурундид 87 хүн амь үрэгджээ

2015 оны 12 сарын 13

 

Дорно Африкт орших Бурунди улсын цэргийн баазуудад халдлага гарсны дараа нийслэл хотноо хүчирхийлэл гарч 87 хүн амь үрэгджээ. Бурундигийн армийн мэдээлснээр аюулгүй албаны найман хүн амь үрэгдэж, 21 нь шархтсан бөгөөд 49 хүнийг баривчилсан аж. Оршин суугчдын яриагаар цагдаа нар айлуудын гэрт нэгжлэг хийж, эсэргүүцэл үзүүлсэн эрэгтэйчүүдийг өчиггүй буудан хөнөөж байсан гэнэ. Энэ нь армийн цэргийн гурван баазад гарсан халдлагатай холбоотой аж.

 

Бурунди улсын ерөнхийлөгч Пьер Нкурунзиза өнгөрсөн дөрөвдүгээр сард гурав дахь удаагаа улиран сонгогдох тухайгаа зарласнаас хойш хойш бослого, үймээн үргэлжилж байгаа аж. НҮБ-ын мэдээлснээр өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш Бурундид 240 хүн амь үрэгдэж, 200 мянга орчим хүн хөрш орнууд руу дүрвэсэн байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна