Эмэгтэйчүүд анх удаа сонгуульд оролцлоо

2015 оны 12 сарын 13

 

Саудын Арабт анх удаа эмэгтэйчүүд сонгуульд оролцсон түүхэн үйл явдал боллоо. Эмэгтэйчүүдийг автомашин жолоодохыг ч хориглодог Саудын Арабт эмэгтэй хүн анх удаа сонгуульд нэр дэвшиж, саналаа өгсөн байна. Саудын Арабын хот, орон нутгийн зөвлөлийн сонгуульд 978 эмэгтэй нэр дэвшиж, 130 мянга орчим нь саналаа өгч оролцсон аж.

 

Гэхдээ эмэгтэй нэр дэвшигчдэд сонгуулийн кампанит ажлын үеэр эрэгтэй хүнээр төлөөлүүлэх эвсэл хөшигний араас үгээ хэлэх боломжийг олгожээ. Саудын Арабт 1.35 сая хүн сонгогчдын жагсаалтад бүртгэгдсэн байв. Саудын Арабт өчигдөр болсон сонгуульд хот, орон нутгийн зөвлөлийн 2100 суудлын төлөө 5938 эрэгтэй нэр дэвшигч өрсөлджээ.

 

Исламын шашны хатуу дэг жаягтай Саудын Арабт сонгууль явуулах нь өөрөө ховор үзэгдэл аж. Саудын Арабт 1965-2005 оныг хүртэлх 40 жилийн хугацаанд нэг ч удаа сонгууль явагдаагүй түүх бий. Саудын Арабын таалал төгссөн хаан Абдулла эмэгтэйчүүдийг сонгуульд оролцох эрхийг нээж өгсөн гавьяатай нэгэн юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна