Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Kristen Stewart дарамтанд

“Харуй бүрий” киноны од   20 настай жүжигчин бүсгүйг  уг киноны цус сорогчын дүрд тоглосон Robert Pattinson- ы найз бүсгүй гэдэг шуугиан дэгдээд амжсан юм.  Kristen  өөрийг нь хүмүүс Stephenie Meyer –ийн зохиолд гардаг уншигчдын хайртай Bella-ын дүрээр төсөөлж бодох вий гэхээс санаа зовж байгаа аж. Тэрбээр " Мэдээж би бол Bella  биш шүү дээ. Тэр бодит  хүн биш. Кино бол аварга том машинтай адил. Би  үүний зөвхөн нэг л эрэг шураг нь.  Олон охид намайг Edward- тай холбож ярьдаг. Хэрвээ тийм зүйл байсан бол намайг бурхан шийтгэг “ гэжээ. Гэсэн ч Kristen  Bella-гын дүрдээ хайртай бөгөөд төгсгөлийн цуврал хоёр кинонд тоглохыг тэсэн ядан хүлээж байгаа гэнэ.

АНУ-д төрсөн үзэсгэлэнт бүсгүй маань  “ Харуй бүрий” -ийн хажуугаар “ Орголт” хэмээх  рокер  Joan Jett-ийн тухай кинонд тоглохоор болсон аж.   Тэр маш завгүй байгаа ч уг кинонд тоглохыг үнэхээр хүсч байгаа гэнэ.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж