Долоо хоног гэрэл зурагт

2015 оны 12 сарын 13

Бээжинд агаарын бохирдол аюултай түвшинд хүрч, бохирдлын хамгийн өндөр түвшнийг илтгэх “улаан” анхааруулгыг ажиллуулжээ. Гэрэл зургийг Damir Sagolj / Reuters

 

Нидерландын үндэсний унадаг дугуйн тэмцээний үеэр оролцогч салхи сөрөн хурдалж явна. Гэрэл зургийг Bas Czerwinski / AFP

 

”Десмонд” шуурганы улмаас Их Британийн 20 мянган айл өрх усанд автжээ. Зарим сургуулийг Зул сарын баярыг хүртэл хаасан байна. Гэрэл зургийг Owen Humphreys / PA

 

Венесуэлийн парламентын сонгуульд сөрөг хүчний “Ардчилсан нэгдэл” эвсэл гуравны хоёр суудлыг авснаар сонгуульд ялалт байгуулжээ. Сонгуульд экс ерөнхийлөгч Уго Чавесын үндэслэсэн социалист хөдөлгөөн гутамшигт ялагдал хүлээв. Гэрэл зургийг Luis Robaya / AFP

 

Германы Франкфурт хотноо “Henninger” цамхгийн барилгын ажлыг сурвалжлах гэсэн сэтгүүлчдийн оролдлого өтгөн утаанд халхлагдав. Гэрэл зургийг Arne Dedert / AFP

 

Санкт-Петербург хотноо “Шоколадны баяр”-ын үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон түүний хайртай нохойн бодит хэмжээтэй шоколадан баримлыг үзүүлэв. Баримлыг Никита Гусев уралсан байна. Гэрэл зурагийг Dmitry Lovetsky / AP

 

АНУ-ын тэнгисийн цэрэгт зориулан бүтээсэн анхны Zumwalt ангиллын сөнөөгч туршилтын шумбалтаа тэнгист хийхээр Мэйне эргээс хөдөлжээ.  Robert F Bukaty / AP

 

Өмнөд Африкийн модель Рийва Стинкэмпийг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан нэрт тамирчин Оскар Писториус батлан даалтад суллагджээ. Тэрбээр найз бүсгүйгээ санаандгүй хөнөөсөн хэрэгт нэг жил шоронд хорих ял эдэлсний дараа суллагдсан боловч прокурорууд давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан юм. Гэрэл зургийг Siphiwe Sibeko / AP

 

Туркийн Диярбакыр хотноо курдыг дэмжигч өмгөөлөгч Тахир Элсийг буудаж хөнөөснийг эсэргүүцсэн жагсаалын үеэр цагдаа нар жагсагчдыг эсрэг даралттай ус ашиглажээ.  Гэрэл зургийг Ilyas Akengin / AFP

 

Их Британийн ханхүү, Кембрижийн гүн Уильям эхнэрийн хамт “ICAP” компанийн уламжлалт хандивын арга хэмжээний өдөрт оролцжээ. Энэ арга хэмжээг 22 жилийн өмнөөс зохиож эхэлсэн бөгөөд 1800 гаруй оролцогчдоос 120 сая фунт-стерлинг цуглуулжээ.

 

Гэрэл зургийг Robin Bell / PA

Б.АНХТУЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна