Оросын эмнэлэгт гал гарч 21 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.13-нд нийтлэгдсэн

Оросын эмнэлэгт гал гарч 21 хүн амь үрэгджээ

 

ОХУ-ын Воронеж хотын сэтгэцийн эрүүл мэндийн эмнэлэгт гал гарснаас 21 хүн амь үрэгджээ. Галын улмаас эмнэлгийн модон барилга бүрэн шатсан бөгөөд 20 гаруй хүн гэмтэж түлэгдсэн байна. Галын шалтгаан тодорхойгүй байгаа аж.

 

Зөвлөлтийн үеийн насжилттай олон барилгад гал гарах тохиолдол нэмэгджээ. Өмнө нь 2013 оны есдүгээр сард Оросын баруун хойд хэсгийн хотод сэтгэцийн эрүүл мэндийн өөр нэг эмнэлэгт гал гарснаас 37 хүн амь үрэгдсэн байв.

 

Түүнчлэн 2009 онд Пермь хотын шөнийн клубт гал гарснаас 156 хүн амь үрэгдсэн бөгөөд энэ нь Оросын орчин үеийн түүхэнд гарсан хамгийн эмгэнэлт осол болсон юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж