Starbucks Зул сарын бэлгээ гаргалаа

2015 оны 12 сарын 13

Фото: Starbucks

Зул сарын баярын өмнө Starbucks компани баярын бэлгийн шинэ багцаа гаргалаа. Алтан одоор чмэглэгдсэн орчин үеийн дизайнтай вааран аяганууд, мөн улаан металл тамблерууд оржээ.

Фото: Starbucks

Мөн Starbucks баярын өмнө Christmas Blend гэсэн Латин Америк, Азийн кофены үрийг хольсон шинэ төрлийг санал болгож байна. Мөн үйлчлүүлэгч нартаа бэлгийн кофе ууж болох сүлжээний газруудынхаа зургийг  хямд үнээр худалдаж байгаа гэнэ.

Starbucks зул сарын улирлын эхлэл бүрт баярын янз бүрийн цаасан аягыг санал болгодог юм. Харин тэд энэ жилд уламжлалт өвлийн өвгөн, буга зэргийн бэлгэдлийн дүрсгүй улаан аягыг санал болгосон нь үйлчлүүлэгчдийн уурыг хүргэсэн байлаа.

Нэгэнт  зул сарын бэлгэдэлгүй юм чинь Starbucks-ийг бойкотлох юм бил үү гэсэн санааг хожим ерөнхийлөгчид нэр дэвшигч Дональд Трамп хэлж байсан юм. Компани алдаагаа засчээ.

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна