“Монгол туургатан” боксын тэмцээн болж байна

2015 оны 12 сарын 13

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулж буй “Монгол туургатан” боксын анхдугаар их наадам Бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө болж байна. Энэ удаагийн тэмцээнд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-ын Буриад, Халимаг, Тува, Монгол Улсын 18-40 насны шилдэг боксчид 49 кг, 52 кг, 56 кг, 64 кг, 69 кг нийт зургаан жинд өрсөлдөж байна.

Тэмцээний хуваарийн дагуу өнөөдөр 15.00 цагаас хагас шигшээ тулаан эхэлсэн бол маргааш медалийн төлөөх шийдвэрлэх тоглолтууд болно.

"Монгол туургатан” боксын анхдугаар их наадмыг C1, Сүлд, Тv-9 телевизүүд болон http://chuhal.mn/livetv онлайнаар шууд дамжуулж байна.

Тэмцээний шагналын сан нь Азийн орнуудын дунд зохиогдож байсан тэмцээнүүдээс өндөр тооцогдох мөнгөн шагналтай аж. Тухайлбал, зургаан жин тус бүрд цомын эзэд тодрох бөгөөд Гранпри шагналын эзэн 750 крат сорьцтой шилжин явах алтан цомыг гардах бол жин тус бүрт эхний байруудад 1500-500 ам.долларын мөнгөн шагналыг олгох юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна