Хуучирсан мэдээ: 2010.08.02-нд нийтлэгдсэн

Ер бусын халуун Төв Оросыг түймэрдэж байна. Олон арван тосгон галд бүрэн шатжээ. Гэрэл зургийг ИТАР-ТАСС
НҮБ: Цөмийн бөмбөг туршиж байсан Бикинийн шүрэн арлуудыг ЮНЕСКО-гийн өвийн жагсаалтад оруулжээ.
Солонгосын хойг: БНАСАУ-тай хил залгаа Өмнөд Солонгосын нутаг дэвсгэрт хоёр хүн явган цэргийн эсрэг минанд өртөн дэлбэрч амиа алдав. Хойд Солонгост болж байгаа үер газарт булагдсан байсан минуудыг урсган хөвүүлж байгаа ажээ.
Европ: Их Британийн тагнуулын албаны төв байрыг дэлбэлэх гэсэн хэрэгт сэжиглэгдсэн хүнээс байцаалт авч эхэлжээ.
-Грект ажил хаяж байсан алсын тээврийн зарим жолооч нар ажилдаа орцгоожээ.
-Италид байшин нурж гурван хүн дарагдан амиа алдлаа.
-Италийн хүний эрхийг хамгаалах Hands Off Cain байгууллагын мэдээгээр Хятадад цаазаар авах ялын гүйцэтгэлийн төвшин 5000 орчим байгаа нь дэлхийд хамгийн их болжээ. Хоёрдугаар Иран орсон ба тэнд 402 хүн цаазлагдсан байв. Иракт цаазлагдсан хүний тоо өнгөрсөн жилд өмнөх оны 35 гэсэн тооноос 77 хүртэл өсчээ.
Ази: Хятадын усанд автсан уурхайд 24 уурхайчин боогджээ. Тэднийг аврах ажил үргэлжилж байна.
-Хятадын баруун хойд нутагт зорчигч тээврийн автобус хавцалд унасны улмаас 11 хүн амиа алдсан ба өөр хоёр хүн эмнэлэгт хүргэгдэн ирээд нас баржээ. Автобусанд нийт 22 хүн явсан гэнэ.
-АНУ ба Өмнөд Солонгосын армийн хамтарсан хээрийн сургууль нь Хойд Солонгост  урьдчилсан цохилт өгөх дайны бэлтгэл бөгөөд эхлэл гэж Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агенлаг гаргасан мэдэгдэлдээ өгүүлсэн байна.
-Хятад өнгөрсөн ням гаригт “Бэйдоу” гэх навигацийн зориулалтын тав дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ.
-Өнгөрсөн пүрэв гаригт Иранд болсон 5,7 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үрэгдэгсдийн тоо 200 хүн боллоо. Зуу гаруй хүмүүс гэмтэл бэртэл авсан байна.
-Пакистанд болж байгаа үерийн улмаас 800 гаруй хүн амиа алдаад байна. Тус улсын баруун хойд нутагт болж буй үерт бараг нэг сая хүн нэрвэгдээд байна.
Америк: АНУ-ын дөрвөн хүн сэлүүрт завиар Атлантын далайг хоёр долоо хоногийн дотор гатлан өмнөх дэлхийн дээд амжилтыг эвджээ.
-Мексикт тав хоногийн өмнө барьцаалагдсан дөрвөн сэтгүүлчийн хоёрыг суллажээ. Барьцаалагчид нь гэмт хэргийн бүлэглэл ба өндөр тушаалтнуудын хамтын ажиллагааны тухай бичлэгийг телевизээр харуулахыг шаардаж байгаа юм.
-Колумби хэзээ ч Венесуэлад довтлохгүй гэж тус орны ерөнхийлөгч Альваро Урибе мэдэгдсэн байна.
Францын Байон хотод Fкtes de Bayonne нэртэй наадам болон нийгмийн янз бүрийн давхрагуудын тэнэгүүд шоглосон том хүүхэлдэй нарын парад болжээ. Гэрэл зургийг AFP

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж