Д.Номин-Эрдэнэ мастер ангилалд уригдан оролцож, түрүүлжээ

2015 оны 12 сарын 14

ОУМ, ЭИМ Д.Номин-Эрдэнэ 12 дугаар сарын 5-12 өдрүүдэд Итали улсын Милан хотноо зохион байгуулагдсан Эдуардогийн дурсгалд зориулагдсан 36 дахь удаагийн Оюун Ухааны тоглоомын Креспи Олон улсын наадамд шатрын төрөл мастер ангилалд уригдан оролцож, түрүүлжээ. Тэрбээр 9 өрөг тоглосоноос 7.5 оноогоор /6 хожин, 3 тэнцэн/ түрүүлж, эх орныхоо нэрийг гаргалаа. Энэхүү амжилт нь тус тэмцээны мастер ангилалд эмэгтэй хүн түрүүлсэн анхны тохиолдол болж байгаагаараа их онцлог боллоо гэж зохион байгуулагчид мэдэгдсэнийг Монголын шатрын холбооноос мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна