Пянзны эрин үе эргэн ирж байна

2015 оны 12 сарын 14

Хөгжмийн ертөнцөд iTunes болон бусад streaming сайтууд Spotify, Napster, Pandora ноёрхож байна. Гэхдээ пянзны худалдан авалт сонирхолтойгоор буцаж “мода”-нд орж байна. Дижитал хөгжмийн борлуулалт буурч байгаа өнөө үед пянзны борлуулалт 50% өсч байгааг Newsweek.com дээр мэдээллэжээ. Мэдээж хөгжмийн энэ форматыг шүтэн бишрэгчид маш олон байдаг. Гэхдээ хамгийн чанартай хөгжмийн дугаралтыг пянзны л гадаргуу дээр буулган насан туршдаа сонсож, хэдэн үе дамжуулан хадгалж болдог гэдгийг хэрэглэгчид ихэд анхаарах болжээ. Тийм учраас гадны томоохон хамтлагууд эргэж пянзан дээр дуугаа бичүүлэх хандлага ч нэмэгдэж байна.

Тиймдээ ч 2015 оны хамгийн их борлуулагдсан пянзны жагсаалтанд Sam Smith, Ed Sheeran нарын альбомууд бичигдсэнийг харж болно. Хөгжмийн ертөнцийн бичлэгийн формат дахь хувьсал өөрчлөлтийн үед хамгийн тогтвортой байж одоо ч үнэ цэнээ алдаагүйгээр барахгүй одоо улам дэлгэрч сэргэж байгаа төрөл бол яах аргагүй пянз бичлэг. Энэ нь дуугаралтын хувьд хамгийн үнэн зөв, цэвэр гаргалгаа болох аналоги төрөлтэй нь шууд хамааралтай. Хадгалалтын хувьд ч нөхцлийг нь зөв хангавал 100-аас ч дээш жил хадгалж болох нь батлагдсан байдаг. Пянз тоглуулагчийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж буй компаниудын нэг Pioneer 1938 онд Японд байгуулагдсан ба үүсгэн байгуулагч No zomu Matsumoto хөгжимд дуртай хүсэл сонирхлоороо хамгийн сайн дуугаралттай спикер бүтээхээр өөрийн гараждаа бизнесээ эхлүүлж байсан түүхтэй. Өнөөдөр тус брэнд машин, айл өрх болон бизнесийн зориулалттай хөгжмийн төхөөрөмж үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байна.

Мэдээллийн эх сурвалж INNOVATION сэтгүүл

PC mall – Дэлхийн брэндийг дэргэдээсээ

www.facebook.com/PCmallOfficial

PC mall дуудлагын төв: 75753535

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна