LG Electronics-ын шинэлэг технологийн хамт ирээдүй өөд алхам урагшаа!

2015 оны 12 сарын 14

Ирээдүйд хүн төрөлхтөн өөрийн бүтээсэн машины түрэмгийллийг сөрөн тэмцэж буйг харуулсан өрнөдийн орлого хөөсөн киноны өгүүлэмжээс зайлсхийн орчин үеийн шинэ технологи боловсруулагчид хүмүүст ашиг тустай янз бүрийн төхөөрөмж зохион бүтээж байна. Эвтэйхэн, тав тухтай байдал, эрүүл мэнд нь одоо технологийн ганцхан бүтээцэд ч хослон оршиж болох юм. LG компани нь хэрэглэгчийнхээ амьдралыг улам сайжруулахын тулд бүхэл бүтэн цуврал бүтээлийг танилцуулж байна.

Full HD (1920*1200) дэлгэц бүхий LG G Pad планшет нь өчүүхэн жижиг хэсгийг ч тод бөгөөд хурц өнгөөр нь харахад Танд тусална. Нүүрнийх нь хэт нимгэн хүрээ нь нарийн ширийн нэгээхэн ч зүйлийг өөрөөс тань нуун далдлалгүйгээр дэлгэцийг дээд зэргээр өргөсгөж өгчээ. Дөрвөн цөм бүхий Qualcomm® Snapdragon™ 600 процессор нь уг төхөөрөмжийн шуурхай бөгөөд тасралтгүй ажиллагааг хангадаг байна. QSLIDE* мэтийн ашиг тустай олон үйлдэл нь, түүнчлэн ирээдүйн цоо шинэ хэв маягийг илтгэх футурист дизайн, ажиллуулахад хялбар интерфейс нь энэхүү ухаалаг утсыг өөрийн тань үр бүтээлтэй, ашиг тустай туслагч болгон хувиргаж байна.

OLED цувралын телевизорүүдийн өө сэвгүй дүрс нь өөрөөсөө гэрэл цацруулагч 8.3 сая пикселийн бие даасан ажиллагаагаар бүрддэг. Дэлгэцийнх нь нумарсан хэлбэр, цаг хугацаанд үл захирагдах өвөрмөц дизайн нь аливаа дүрсийг гажуудуулж, тодролыг нь алдагдуулалгүйгээр бараг хаанаас л бол хаанаас таашаан үзэх боломж олгодог. Үзэж буй хүнийхээ үйлдэлд агшин зуур хариу үзүүлэгч хурдынх нь ачаар аливаа дүрсийг ямар ч сааталгүйгээр залгуулан үзэх боломжтой юм.

Өө сэвгүй дүрсэн дээр нэмэлт болгон ухаалаг телевиз Smart TV-ийн олон талт боломжийг үр өгөөжтэй удирдах системийг LG компани санал болгож байна. Шинэ үеийн, web OS 2.0 хэмээх тохируулгатай платформ нь төрөл бүрийн боломжийг ашиглах, зугаацан баясах цоо шинэ ертөнцийг өмнө тань нээнэ. «Home» товчлуурыг нь зүгээр л дарснаар Та телевизийн хөтөлбөрөөс хальж, Smart TV-ийн цэсийг шуудхан дуудах боломжтой юм. Янз бүрийн сервис, контентуудыг секундийн хэдхэн долийн дотор сонгон үзэж болно. Түүнчлэн LG webOS 2.0 нь LG Store дэлгүүрийн үй олон хавсралтын цуглуулгад түргэн нэвтэрч, тэдгээртэй холбогдохыг санал болгодог.

LG-гийн шинэ технологи боловсруулагчдын шинэлэг санаа сэдэл хөргөгчийг ч тойрон гарсангүй. Эрчим хүчний хэмнэлт болон шугаман хувьсах компрессорынх нь 10 жилийн баталгаа бол “Хаалган дахь хаалга” буюу “Door-in-door” хөргөгчүүдийн гол давуу тал биш ээ. Одоо Та нэмэлт хаалгыг нь онгойлгонгоо шаардлагатай зүйлээ сонгох гэж цаг хугацаа алдахгүй, агшин зуурын хэрэглээний бүтээгдэхүүнээ шуудхан л авч болно. Шинэ сэргэгээр хадгалах хэсэг нь жимс жимсгэнэ, хүнсний ногоог илүү удаан хугацаагаар, чанарыг нь алдагдуулалгүйгээр хадгалахад зориулсан олон урсгалт хөргөлтийн Multi-Air Flow системээр тоноглогдсон юм. LG-гийн шинэлэг, байгаль дэлхийд ээлтэй хөргөгчүүд нь хүрээлэн буй орчноо хамгаалангаа хэрэглэгчиддээ дээд зэргийн боломжуудыг санал болгож байна.

Ирээдүйд чиглэсэн, агааржуулалтын нэн орчин үеийн MULTI V систем нь эрчим хүчний өндөр үр өгөөжтэйгөөрөө бусдаас онцлог бол уг системийн төвлөрсөн удирдлага нь гэр ахуйн төхөөрөмжүүдийн ажиллагааг хянах боломж олгодог. Өнөөдрийн байдлаар MULTI V систем нь хүмүүс олноор цугларна хэмээн төлөвлөсөн аж үйлдвэр, ажил хэрэг, спортын зориулалттай орон байр, байшин барилгад өргөн нэвтэрч байгаа билээ. Энэхүү систем нь том талбайтай барилгын агааржуулалтыг хангадаг бөгөөд тэгэхдээ хэрэглэгчдийнхээ хувийн хүсэл сонирхол, шаардлагыг ч харгалзан үздэг байна.

LG Electronics компаний тухай

LG Electronics компани бол хэрэглээний электроник, хөдөлгөөнт холбоо, ахуйн техникийн зах зээлд шинэ технологийн зохион бүтээлт, үйлдвэрлэлтээрээ дэлхийд тэргүүлэгч компани бөгөөд дэлхий даяар тархан байрласан 113 салбар офист нь 87 мянган ажилтан үйл ажиллагагаа явуулж байна. Тус компанийн худалдааны нийт хэмжээ 2014 онд 53.10 тэрбум ам. доллар /58.14 их наяд солонгос вон/ болсон байна. LG компани нь Home Entertainment, Mobile Communications, Home Appliance &, Air Solution болон Vehicle Components хэмээх бизнесийн дөрвөн салбар бүтцээс бүрддэг бөгөөд хавтгай дэлгэцтэй телевизор, үүрэн холбооны төхөөрөмжүүд, агааржуулагч, угаалгын машин болон хөргөгчийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгчдийн нэг юм. LG Electronics компани нь 2014 онд Олон улсын электрон техникийн International CES® Innovations Awards наадмаас 15 шагнал хүртсэн байна. LG Electronics компанийн тухай нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.LG.kz. сайтад зочилоорой.

LG Electronics Home Appliance & Air Solution компаний тухай

LG Electronics Home Appliance & Air Solution компани нь байгаль орчинд ээлтэй, нэн шинэ бөгөөд загварлаг бүтээгдэхүүнүүдийг санал болгодог ахуйн техникийн салбар дахь шинэчлэгч компани юм. Эдгээр бүтээгдэхүүнээс хөргөгч, сав суулга угаагч машин, гал тогооны өрөөний техник хэрэгсэл, тоос сорогч зэргийг дурдаж болно. LG компаний ахуйн техник хэрэгслийг ажиллуулахад амархан. Тус компани технологио байнга боловсронгуй болгож, дэлхийд анхдагч интерактив хөргөгч, уурын угаалгын машин зэрэг гэр ахуйн гайхамшигт техник хэрэгсэл бүтээсээр байна. Энэ мэт шинэлэг ололтынхоо ачаар LG компани нь гэр ахуйн техник хэрэгслийн салбарт шинэ шинэ хандлагыг тогтоож, дэлхийд тэргүүлэгч байр сууриа улам бэхжүүлсээр байна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна