“Реал” Өзилийг буцаан авахыг хүсч байна

2015 оны 12 сарын 14

Мадридын "Реал"-ын удирдлагууд Лондоны "Арсенал" багийн хагас хамгаалагч Месут Өзилыг буцаан авах сонирхолтой байгаа гэнэ. Энэ сонирхлын улмаас өөр нэг хагас хамгаалагч Жеймс Родригесийг удалгүй Мадридын клубыг орхиж болно гэсэн аж.

Сануулахад Өзил 2010 оноос 2013 хүртэл "Реал"-д тоглож байсан. 27 настай герман залуу энэ улиралд "Арсенал"-ын эгнээнд 14 тоглолтонд оролцож хоёр гоол оруулаад байна. Transfermarkt хөлбөмбөгчнийг 40 сая еврогоор үнэлээд байгаа ажээ.

М.БАЯР (http://gereg.mn)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна