Chanel биеийн хэвэнд гоёлоо танилцууллаа

2015 оны 12 сарын 14

Фото: Chanel

Францын загварын ордон Chanel шинэ бутикийг Парист нээжээ. Шинэ дэлгүүр нь Фобур-Сент-Оноре, 21 гэсэн хаягаар нээгдсэн байна. Тэнд загварын ордны гоёл чимэглэлийг зарж байгаа гэнэ.

Бараагаа сурталчлахдаа тэд эмэгтэй хүнийн биеийн хэвээс авсан хэсгүүдийн баримлыг ашиглажээ. Эдгээр хэвнүүдэд үнэт чулуун шигтгээтэй бөгж, зүүлт, ээмгийг байрлуулсан байв. Агуу мадемаузелийн өөрийнх нь суулгаж өгсөн уламжлалын дагуу үнэт эдлэлийг дизайнчид бүтээн байрлуулжээ. Коко Шанель өөрөө анхны үнэт эдлийн цуглуулгаа 1932 онд танилцуулахдаа эмэгтэй хүний толгойн лааны тосон баримал дээр байрлуулсан байжээ.

Фото: Chanel

Chanel загварын ордноо Габриэль (Коко) Шанель 1909 онд Парис хотноо үүсгэн байгуулсан юм. Шанель 1921 онд парфюмер Эрнест Ботой хамтран анхны үнэртэн Chanel №5 маркийг бүтээжээ. Тэрээр 1924 онд ажил хэрэгч Пьер Вейтеймертай (Pierre Wertheimer) тохирч компанийнхаа парфюмерийн Parfums Chanel салбарыг байгуулсан юм. Энэ нь өнөөг хүртэл гоо сайхны бүтээгдэхүүн гаргадаг.

Арванхоёрдугаар сарын эхээр Ром хотноо загварын ордны Mйtiers d'Art Paris гэх шинэ цуглуулгын үзүүлбэр болжээ. Энэ арга хэмжээний хүрээнд Коко Шанелийн тухай Once and Forever (Нэгэн удаа ба мөнхийн) гэсэн нэртэй киног үзүүлсэн юм. Киноны гол дүрийг Америкийн жүжигчин эмэгтэй Кристен Стюарт бүтээжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна