“MTV”-ын нисдэг тэрэг осолдож, хоёр хүн амь үрэгджээ

2015 оны 12 сарын 14

 

Алдартай хөгжмийн суваг “MTV”-ын “Challenge” реалити шоуны зураг авалтыг хийж явсан нисдэг тэрэг Аргентинд осолджээ. Ослын улмаас техникийн ажилтан, нисгэгч хоёр амь үрэгдсэн байна. Нисдэг тэрэг Аргентины баруун хэсгийн Мендоза мужид орших цөөрөмд унаж осолдсон аж. Шумбагчид хохирогчдын цогцсыг гаргахаар 60 метрийн гүн рүү шумбасан талаар Аргентины албаныхан мэдээлжээ.

 

Аргентинд энэ онд хоёр ч удаа реалити шоуны зураг авалт хийж явсан хүмүүс осолдсон хэрэг гараад байна. Өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард Францын спортын алдартнууд зорчиж явсан нисдэг тэрэг Аргентины Риожа мужид осолдсоноос 10 хүн амь үрэгдсэн юм. Францын телевиз “Dropped” нэртэй реалити шоуны зураг авалтыг хийж явсан аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна