Өнгөрч буй оны эрэгтэйчүүдийн трендийг нэрлэв

2015 оны 12 сарын 14

Фото: JP Yim / Getty Images

Өнгөрч буй онд эрчүүдийн дунд хамгийн алдартай байсан трендийн жагсаалтыг Highsnobiety хэвлэл гаргасан байна. Судалгаанд гутлын зарим нэг загвар болон хувцасны алдартай өнгүүдийг сонгожээ.

“Челси” гэх гутлын дэгжин загвар  эргэн ирж буйг шинжээчид тусгайлан тэмдэглэв. Энэ хагас  түрийтэй хажуудаа цахилгаантай эсвэл сунадаг резинтэй гутал анх 1960-аад онуудад алдартай болж байсан юм. Тийм гутлаар The Beatles хамтлагийнхан гангардаг байжээ.

Фото: John Lobb

Кроссын шаахайг сонирхогчид зөвхөн цагаан өнгийг сонгож ирэв. Мөн тэд цэвэр арьсаар хийсэн загварт дуртай байжээ.

Хувцсыг сонгохдоо, бүдэгдүү натурал өнгөнд дуртай байлаа. Түүний том жишээг Канье Уэстийн цуглуулга харуулсан юм. Бас нэг алдартай өнгө нь нинжин ягаан болжээ.

Одож буй оны хувьд гадуур хувцсанд гудамжны стиль, сэмэрхий жийнс, өмсөж элэгдсэн харагдах хувцас, бейсбол давамгайлсан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна