Уилл Смит ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх үү?

2015 оны 12 сарын 14

Америкийн хөгжим, кино, телевизийн гялалзсан од Уилл Смит  саяхан CBS телевизийн Ням гаригийн өглөө нэвтүүлэгт оролцохдоо хэрэв АНУ-ын улс төрийн нөхцөл байдал цаашид дээрдэхгүй энэ хэвээр байгаад байвал улс төрд оролцохоос өөр зам үлдэхгүй гэж ярьжээ.

Жүжигчин Уилл Смит “Хэрэв хүмүүс лалын шашинтнууд болон Уолл Стрийтийн мэдээний талаар чалчдагаа болихгүй бол энэ байдал намайг улс төрд татан оруулж магадгүй”

Сэтгүүлч түүнээс улс төрийн ямар алба хаших тухай бодол байгаа эсэхийг асуухад Уилл Смит “Ерөнхийлөгч л болно шүү дээ” гэжээ.

Жүжигчин Уилл Смит АНУ-ын хамгийн анхны хар арьст ерөнхийлөгч болно гэж ярьж байсан удаатай.

Түүний шинэ кино “Доргилт” энэ жилийн “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшээд байгаа билээ. Харин түүний амбиц Холливуудын хамгийн алдартай жүжигчин байхаар зогсохгүй бололтой.

Уилл Смит  Би хүүхдүүддээ “Ямар ч зүйлийг болно, бүтнэ гэж харах хэрэгтэй гэж хэлдэг. Хамгийн хэцүү зүйл бүтэхээсээ өмнө боломжгүй мэт санагддаг. Миний хувьд дэлхийн хамгийн алдартай кино жүжигчин байх нь жижигхэн мөрөөдөл шиг санагддаг.” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна