Намын бүлгүүд хуралдаж байна

2015 оны 12 сарын 14

УИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордны “А” танхимд хуралдаж байгаа бол УИХ дахь МАН-ын бүлэг “Б” танхимд хуралдаанаа эхэллээ.

Ардчилсан намын бүлэгт УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар тус мэдээлэл хийсэн аж. Мөн тус хуралдаанаар УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төслүүд, мөн улс төрд үүсээд байгаа асуудлыг ярилцана гэсэн мэдээлэл байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн “ажил хаялт”-аа энэ долоо хоногт үргэлжлүүлэх үү, УИХ-ын Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг эрх баригч хүчин хүлээн авахгүй бол цаашдаа яах вэ гээд эл асуудлыг тойрч ярих юм байна.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна