Цахим газар өмчлөлийн V ээлж эхэллээ

2015 оны 12 сарын 14

Цахим газар өмчлөлийн тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэллээ. Энэ удаагийн цахим газар өмчлөл нийслэлийн долоон дүүргийн 52 байршилд 15309 га талбайд газар олгох юм байна. Цахим газар өмчлөл 15 хоног үргэлжилэх бөгөөд та www.umch.ub.gov.mn хуудсаар бүртгүүлнэ.

Дашрамд дуулгахад, өнгөрөгч зун газар өмчлөлийн дөрөвдүгээр ээлж болсон юм. Дөрөвдүгээр ээлжид  Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нийт 22 байршлын 8727 га газарт 34857 иргэнд газар өмчлүүлэхээр зарлагдсан билээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна