“Полифони” улсын уралдаан 9 дэх жилдээ боллоо

2015 оны 12 сарын 14

Сэтгүүлч:
Дархан- Уул

Дархан хотын 15 дугаар сургуулийн нэрэмжит дуу дуулаач авъяаслаг хүүхдүүдийг шалгаруулах “Полифони” улсын уралдаан ес дэхь удаагаа “Залуучууд” театрт зохион байгуулагдлаа. Энэхүү уралдаан нь “Авьяас” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хүүхэд багачуудын дуу хөгжмийн боловсрол, ур чадварыг дээшлүүлэх, дуулах урлаг болон олон хоолойн ур ухааныг эзэмшүүлж мэргэжлийн чиг баримжаа олгох, нийтэд сонгодог урлагийг сурталчлах зорилготой юм. Уралдаан хамтлагийн дуу, дуэт дуу гэсэн хоёр төрлөөр 1- 5-р ангийн бага нас, 6-8-р ангийн дунд нас, 9-11-р ангийн ахлах нас гэсэн ангиллаар явагдлаа. Уралдааны нийлбэр дүнгээр тэргүүн байрыг “Од” цогцолбор сургууль, дэд байрыг хүүхдийн найрал дууны “Bellcanto” хамтлаг, гуравдугаар байрыг 15 дугаар сургуулийн хүүхдүүд эзэлсэн юм.

М.ГҮНЖИЛХАМ, О.ХИШИГСҮРЭН

/Дархан-Уул аймаг/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна