Нэгдсэн шинэ жил, хямд үнэ

2015 оны 12 сарын 14

Хэтэвчинд ээлтэй, хөгжилтэй нэгэн үдшийг санал болгож байна

 

Бүтээсэн бүхний үр шимийг хүртэж, цаг хугацааны түүх болон үлдсэн хуучин оноо цаглашгүй их амжилт үйлсээр үдэж, хамт олноороо халуун дулаан уур амьсгалаар нэгэн үдшийг өнгөрөөхийг хүн бүхэн хүсдэг билээ. Тэгвэл он цагийн тооллоор учран золгож байгаа шинэ жилээ од хийморь, орчлонгийн сайн сайхан бүхнийг билэгдэн угтаж, найрсаг хамт олны гайхалтай чадварлаг үйлчилгээ, мэргэжлийн тогооч нарын ур ухаан шингэсэн амтат хоол тэргүүтнээр ширээгээ чимэн, олны танил авьяаслаг уран бүтээлчдийн урлагийн тоглолтыг таалан соёрхож мэлмий юугаа баясган нэгэн үдшийг хамт олноороо өнгөрөөх Байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг  NEW TUBE ХХК-ийн зүгээс санал болгож байна. Бидний хувьд энэхүү арга хэмжээг өдгөө 4 дэх жилдээ зохион байгуулж буй юм. Жил ирэх бүр хамрах хүрээ нь улам тэлж буй байгууллагуудын нэгдсэн шинэ жилийн арга хэмжээний гол онцлог нь эдийн засгийн хүндхэн жилүүдэд цагаа олсон зөв шийдэл гэдгийг өмнөх жилүүдэд оролцсон албан байгууллагууд эчнээ мэддэг болсон билээ. Харин өнөө жилийн арга хэмжээний хувьд бидний зүгээс маш сайн зохион байгуулалт, өндөр зэрэглэлийн ресторантай хамтарч та бүхний баярыг мартагдашгүй тэмдэглэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна. Эрхэм харилцагч та бүхэн өөрсдийгөө л гоёод гоо төгөлдөр болоод ир, бусдыг бидэнд даатга!.

Бидний зохион байгуулж  арга хэмжээний давуу талын хувьд 8-40 ажилчинтай цөөнд тооцогдох албан байгууллагууд оролцох боломжтой бөгөөд мөн найз нөхдөөрөө ч энэхүү арга хэмжээнд оролцож, хамтдаа нэгэн үдшийг өнгөрөөж, шинэ найз нөхөдтэй болж, өөдлөн дэвжихийн бэлгэдэл оргилуун дарсаа буудуулж шинэ оноо угтах боломжтой юм. Мөн бидний зүгээс арга хэмжээнд оролцож буй байгууллагууддаа Хөтөлбөр+Амтат меню+Фото зургийн үйлчилгээ зэргийг санал болгож буй юм.

Энэ жилийн нэгдсэн шинэ жилийн арга хэмжээ 2015 оны арванхоёрдугаар сарын 27, 28, 30-ны өдрүүдэд Viva city-Хотхонд байрлах “London pub”, “Irish” рестораны найрсаг хамт олны өндөр зохион байгуулалт, дээд зэрэглэлийн үйлчилгээн дор явагдах тул захиалга дуусахаас өмнө та бүхэн яараарай.

Тус арга хэмжээний үндсэн үнэ 85,000 төгрөг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-аас өмнө амжиж захиалгаа өгвөл 75,000 төгрөг болж хөнгөлөлт үзүүлэх юм. Тиймээс найз нөхөд, хамт олноороо нэгдсэн шинэ жилийн цэнгүүнд оролцохыг хүсвэл 8810-0421 утсаар захиалгаа өгнө үү. Цөөхөн байгууллагууд оролцох тул та бүхэн хэтэвчинд ч ээлтэй хөгжилтэй нэгэн үдшийг өнгөрөөхийг хүсвэл  яараарай.

Урамшуулал: 2015 оны 12-р сарын  12-наас өмнө захиалгаа өгвөл 75,000 төгрөг
Хугацаа : 2015 оны 12-р сарын 27,28,30 өдрүүдэд  18:00-00:00 цагийн хооронд
Байршил: Viva city-Хотхоны London pub, Irish pub-д  

Facebook хуудасwww.facebook.com/masqueradenewyear

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна