Лэйди Гага шоу бизнесийг “Эрчүүдийн клуб”-тэй зүйрлэв

2015 оны 12 сарын 14

Дуучин Лэйди Гага Биллбордын шагнал гардуулах ёслол дээр Оны эмэгтэй дуучин шагнал хүртэхдээ сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй жигтэй зүйл ярьчихжээ. Лэйди Гага буюу жинхэнэ нэр нь Стефани Жоанн Анжелина Жерманотта хэлсэн үгэндээ “Хөгжмийн ертөнц заримдаа эмэгтэйчүүдэд дэндүү хатуу байдаг гэдгийг хэлэх гэсэн юм. Яг л бидний орж чаддаггүй эрчүүдийн клуб шиг байдаг ” гэжээ. Харин түүний хэлсэн үгийг танхим дүүрэн хүмүүс алга ташин хүлээж авсан байна.

Би шоу бизнест гадаад төрхөө биш, авьяасаа зохих ёсоор үнэлүүлэх гэж олон жил зүтгэсэн. Энэ салбарт хүмүүс ихэнхдээ намайг хөгжимд дуртай гэж харахаас илүү эмэгтэй хүн гэж хардаг. Харин эмэгтэй хүн зөн совин, хатууг туулах тэсвэр хатуужилтайгаараа бусдыг дагуулдаг. Хамгийн гол нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс бүгд тэгш эрхтэй” гэжээ. Шагнал гардуулах үеэр дуучны ээж нь Грэммийн зургаан шагналын эзэн болсон охиноороо бахархаж буйгаа хэлсэн юм.  Дуучин Лэйди Гага энэ жил “Америкийн аймшигт түүх” телевизийн цувралын “Зочид буудал” киноны дүрээр “Алтан бөмбөрцөг” кино наадамд нэр дэвшжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна