Үр хүүхэдтэйгээ хамт байх нь чухал

2015 оны 12 сарын 14

via Модон Тоглоом

Хүүхэдтэйгээ ярилцах, тоглох завгүй. Хамт байх хугацаандаа гадаад хэлтэй хүүхэлдэйн кино үзүүлж, зурагтын өмнө суулгаж "аргацаадаг" мөртөө хүүхдээ монгол хэлээр ярихгүй байгаад гайхаж эмчид үзүүлдэг залуу эцэг эх олширчээ. 

Зарим хувийн цэцэрлэг хүүхдийг томоотой байлгах үүднээс зурагтын өмнө хүүхэлдэйн киногоор саатуулдаг юм билээ. 

Өндөр төлбөртэй цэцэрлэгт сургаад, хүссэн бүхнийг нь авч өгөөд, идэх уух, өмсөх зүүхээр дутаахгүй яваагаа хүүхдээ хайрлаж байна гэж эндүүрэв. Эцсийн эцэст хүүхэд гэр орноосоо л хүн болох хүмүүжил төлөвшлөө олдог. Үр хүүхэддээ зарцуулах мөнгөнөөс илүү хамт байх нь чухал шүү. 

Хэлд орохгүй оройтож байгаа нь хүүхдийн буруу ч биш. Гадаад хэлтэй хүүхэлдэй үзэж, түүгээрээ бяцхан уураг тархиа хөгжүүлж байхад гэр бүлийнхэн нь хоорондоо ярихгүй, монгол хэлээрээ зөв ярьж үлгэрлэхгүй байхад тэр хүүхэд яаж гадаад хэлээр сэтгэж монголоор ярих юм бэ?

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна