Цахим газар өмчлөл 15 хоног үргэлжилнэ

2015 оны 12 сарын 14

НИЙСЛЭЛИЙН НЭГ САЯ 300 МЯНГАН ИРГЭНИЙГ ГАЗАРТАЙ БОЛГОНО

Нийслэлийн иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар цахимаар газар өмчлүүлэх тавдугаар ээлж өнөөдөр 12.00 цагт эхэллээ. Газар өмчлөл өнөөдрөөс эхлээд 15 хоног үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл энэ сарын 29-ны 12 цаг хүртэл цахим газар өмчлөл үргэлжилнэ. Энэ удаад долоон дүүргийн 32 байршилд 7449 нэгж талбарыг иргэдэд өмчлүүлнэ.

Иргэдэд өмчлүүлэх газрын байршлыг танилцуулъя.

Сүхбаатар дүүрэг

  • Тоосгоны 1-р хэсгийн 16 нэгж талбар
  • Тоосгоны 2-р хэсгийн 149 нэгж талбар
  • Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбар

1, 2, 3, 4 дүгээр ээлжид хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт нийт 7128 нэгж талбарт цахим газар өмчлөлийг явуулахаар боллоо.

Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2018 он хүртэл сунгасан. Тиймээс энэ хугацаанд нийслэлийн НЭГ САЯ ГУРВАН ЗУУН МЯНГАН иргэнийг газартай болгохоор төлөвлөөд байгаа юм.

Нийслэлийн иргэд Өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn хаягаар орж цахим өмчлөлд орох өргөдлөө өгнө. Гэхдээ энэ удаад ухаалаг гар утас хэрэглэгчид “Газар өмчлөл” апликэйшнээр дамжуулан бүртгэл хийлгэж болно гэдгийг албаныхан санууллаа. Учир нь иргэдийн 60 гаруй хувь нь ухаалаг утастай болсон гэх судалгаа бий. Тиймээс энэ эрэлт хэрэгцээн дээр үндэслээд ийнхүү ухаалаг утаснаас цахим газар өмчлөлийн бүртгэл хийлгэж болохоор зохицуулжээ.

Иргэдийг барьцаа хөрөнгөтэй болгох үүднээс газар өмчлөлийн ажлыг эхлүүлсэн. Энэ ч үүднээс цаашид 30 хувийн урьдчилгаагийн 20 хувий төр даах тухай яригдах болсон. Хэрвээ энэ асуудал эрхзүйгээр зохицуулагдчихвал 10 хувьд нь энэ газрыг нь барьцаалж болох асуудылыг хэлэлцэж байгаа гэдгийг нйислэлийн өмчийн харилцааны газрын дарга мэдээллээ. Гол нь иргэдэд газар өмчлүүллээ гэдэг. Гэтэл хотоос хэт алслагдмал, гэрэл, цахилгаан залгах боломжгүй, хэт дэд бүтэцгүй газар олгодог гэх гомдол гарч байгаа. Энэ тал дээр...

Ямартай ч газар өмчлөлийн ажлыг тодорхой төлөвлөлттэйгөөр хийж байгаа гэдгийг албаныхан сануулж байна. Тиймээс эдгээр өмчлүүлж байгаа газрыг шат дараалан дэд бүтэцтэй болгох ажлыг зохион байгуулж байгаа гэдгийг хэллээ.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн долоон дүүргийн 52 байршил дахь 15 309 га газарт иргэдэд газар өмчлүүлээд байна. Цахим газар өмчлөлийг үүнээс өмнө дөрвөн удаа явуулж 66 мянга гаруй иргэнд газар өмчлөх боломжийг олгосон. Гэр бүлийн хэрэгцээнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг 2018 он хүртэл сунгасан. Тиймээс энэ хугацаанд нийслэлийн НЭГ САЯ ГУРВАН ЗУУН МЯНГАН иргэнийг газартай болгохоор төлөвлөөд байгаа юм.

Ингээд иргэд та бүхэн 15 хоногийн дотор нийслэлийн өмчийн харилцааны газрын www.umch.ub.gov.mn цахим хаяг, мөн ухаалаг утаснаас газар өмчлөл апликэйшнээр дамжуулан цахим бүртгэлд бүртгүүлж болно.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна