НҮБ-ын шугамаар БОНХАЖЯ салбарын мэргэжилтнүүдээ чадавхижуулна

2015 оны 12 сарын 14

Франц улсын Парис хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы үеэр НҮБ-ын Aзи, Номхон Далайн эдийн засаг, Нийгмийн комиссын Байгаль орчин, хөгжлийн хэлтсийн захирал Стефанос Фотию Байгаль Орчин, Ногоон хөгжил, Аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг тэргүүтэй төлөөлөгчдийг оройн зоогт урин уулзаж ярилцсан.

Тус уулзалтаар технологийн ололтоос туршлага хуримтлуулах, урт богино хугацааны сургалтад салбарынхаа мэргэжилтнүүдийг хамруулан сургах, чадавхийг бэхжүүлэх чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхээр тогтлоо. Мөн түүнчлэн ноён Стефанос Фотию Уур амьсгалын Ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжих төслүүдийг боловсруулах болон хэрэгжүүлэх үйл явцад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.  

Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганаар зочид төлөөлөгчдөд ногоон хэрэглээг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөнд хувь нэмрээ оруулах үүднээс Парис хот метроны тусгай шугамын үйлчилгээг явуулсан бөгөөд БОНХАЖ-ын сайд Н. Батцэрэг, Ноён Стефанос Фотию нар хамтдаа зорчиж үйлчлүүлжээ.

Ш.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна