“Голдс Жим”-ийн салбар Монголд

2015 оны 12 сарын 14

Бид нэгэн цагт мөрөөдөж, зөвхөн зурагтаар л үздэг байсан дэлхийн брендүүд одоо бол амьдарлын минь хэв маяг болсон байна. Эдийн засгийн өсөлт, зах зээлийн тэлэлт зэргээс шалтгаалж түргэн хоолны салбарт КФС, Бургер Кинг, ентертайнмент салбарт Гот таллент зэрэг төслийг амжилттай нэвтрүүлж чадсан. Тэгвэл одоо эрүүл мэнд спортын салбарт дэлхийн бренд Голдс Жим нэвтрэн орж ирлээ. Фитнесийн төрөл манай улсад эрчимтэй хөгжиж, эрүүл амьдралын хэв маяг нэгэн тренд болсон. Тэртээ 1965 онд АНУ-ын Калифорни мужид анхны салбараа нээж байсан Голдс Жим-д 715 дахь салбар нь болж Монгол улсад нээгдлээ. Сайн чанартай тоног төхөөрөмж, сайн багш нараас гадна үр дүнг хүмүүст зардаг гэдгээрээ бусдаасаа ялгардаг байна. Бидний мэдэх 90-д оны өв тэгш сайхан биетэй тухайн цаг үеийн тренд болсон залуус болох Ван дам, Сталлоне, Арнольд Шварцнегр нарын амжилтын түүх бүгд Голдс Жим-с эхтэй. Одоо ч дэлхийн бялдаржуулах урлагийн аваргууд, одууд Голдс Жим-р овоглодог.

Дэлхийн бялдаржуулах урлагийн одуудын эхлэл нь Гоулдс Жимтэй холбоотой байдаг. Тэртээ 1965 онд АНУ-ын нарлаг Калифорниа мужийн биеийн тамир бялдаржуулах урлагийг сонирхогч Жое Гоулд гэгч эрээс энэ бүхэн эхлэлтэй. Чухамдаа Гоулдс Жимийн үр дүнтэй, нарийн стандарт журмыг дагасан бэлтгэл сургуулилт байгаагүй бол та бидний сайн мэдэх  дээрх хад чулуу шиг биетэй дээрх дэлхийн одод энэ хорвоод хэзээ ч тренд болж чадахгүй байх байсан биз. Гоулдс Жим нь хүмүүст тоног төхөөрөмжийн үйлчилгээг зарахаас гадна 12 удаагийн үр дүнтэй нарийн эрчимт хөтөлбөр түүнийг хэрэгжүүлэх баг хамт олны сэтгэл зүтгэлийг зардаг юм. Мөн Гоулдс Жимийн зааланд хүний биеийг 100 хувь хөгжүүлэхэд хэрэгтэй бүхий л тоног төхөөрөмж байдаг бөгөөд та хэзээ ч гүйлтийн зам дээр гүйх гэж хүлээх шаардлагагүй. Учир нь энд танд хангалттай хүрэлцүхүйц зай талбай тоног төхөөрөмжүүд байдаг. Дэлхийн бодибилдингийн тэмцээнд түрүүлж байгаа бүх тамирчидын гарал үүсэл нь Гоулдс Жимээс эхлэлтэй байдаг. Учир нь энэ бол дэлхийн бренд юм.

Ийм төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа “Их Үйлс Үлэмж” компанийн хамт олондоо амжилт хүсье. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна