Үдшийн даашинзны үзэсгэлэнд саатаарай

2015 оны 12 сарын 14

“Хайрын хурим” салон охид, бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёлд зориулан урласан  цэвэр торгон материал бүхий  үдшийн даашинзны  загвараа дэлгэжээ.

Энэ удаагийн загварын цуврал Tuxedo хувцасны элементийг тусгасан эрх чөлөөг илэрхийлснээс  гадна бүсгүйчүүдийн эмэгтэйлэг чанарыг илүүтэй тодотгосон гэнэ. Хар, саарал, цайвар саарал, хүрэн ягаан зэрэг завсрын өнгө бүхий  даашинзыг дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нар хамтран урлажээ. Өнгөрөгч долдугаар сард  үндэсний баяр наадамд зориулсан эртний хатадын зураг бүхий цэвэр торгон  загвараараа хувцас загварт шинэ технологи, цоо  шинэ хэв маягийг нэвтрүүлсэн  “Хайрын хурим” салон энэ удаа үдшийн даашинзыг цэвэр торгон материалаар  урлаж, эрх чөлөөт бүсгүйн шинжийг илүүтэй гаргахыг зорьжээ.  Цөөн тоогоор урласан үдшийн даашинзуудаа үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 11-30-ны өдрүүдэд  Палаззо цамхагт байрлах  “Хайрын хурим” салоны байранд  олон нийтэд үзүүлж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг 70161778, 99144151 утсаар авах боломжтой.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна