Орос Туркийн дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

Орос Туркийн дээгүүр ажиглалтын нислэг хийнэ

 

Оросын ажиглалтын онгоц Туркийн газар нутгийн дээгүүр нислэг үйлдэх тухай ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлжээ. “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд Оросын “АН-30Б” нисэх онгоцоор Туркийн газар нутаг дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх аж.

 

Ажиглалтын нислэгийн хүрээ нь 1500 км байх арванхоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд хийх гэнэ. Энэхүү нислэгт Туркийн мэргэжилтнүүд оролцох бөгөөд гэрээнд  заасан тагнуул, ажиглалтын техник хэрэгслийг ашиглах аж.

 

Өмнө нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Туркийн нисэх хүчний “F-16” сөнөөгч онгоцнууд Оросын “Сухой Су-24М” бөмбөгдөгч онгоцыг буудаж сөнөөсөн хэрэг гарсан билээ. Туркийн тал Оросын онгоцыг агаарын орон зайд нь нэвтэрсэнд буруутгаж буй. Энэ хэргийн улмаас ОХУ Туркийн харилцаанд маргаан үүссэн юм.

 

“Нээлттэй тэнгэр” гэрээг 1992 онд баталсан гэрээнд өдгөө 34 орон нэгдээд буй юм. Энэхүү гэрээ харилцан тусламж, итгэлцэлийг бэхжүүлэх зорилготой.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: TASS.RU

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж