Иргэдийн шүүхэд итгэх итгэл 53 хувиар нэмэгджээ

2015 оны 12 сарын 14

Шүүхийн шинэтгэлийн багц хууль 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг зургаан хууль багтаж байгаа юм. Тухайн үед багц хуулийг хэрэгжүүлснээр олон жилийн турш шинэчлэлийн салхи нэвтрээгүй хэмээн шүүмжлүүлж ирсэн шүүх, хуулийн салбарт өөрчлөлт орох хууль эрх зүйн орчин бүрдлээ хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл өнөөдөр шүүхийн шинэтгэлийн явцад энэ салбарт гарсан 10 үр дүнг ШЕЗ-өөс нэрлэж байна. Тухайлбал,

1.Шүүхийн эрхзүйн орчин бүрдсэн

2.Шүүхийн бие даасан байдал хангагдсан

3.Шүүгчийн хараат бус байдал хангагдсан

4.Мэргэшсэн шүүх, шүүгчтэй болох боломж бүрдсэн

5.Нээлттэй шүүх бий болсон гэх мэтчилэн 10 зүйлийг дурдаж байна. Нэн тэргүүнд шүүхийн шинэтгэл явуулсан энэ хугацаанд шүүхийн бие даасан байдал бүрэн хангагдсан гэдгийг тэд онцоллоо.

Бас нэгэн үр дүн шүүгчийн хараат бус байдал хангагдсан гэж үзэж байна. Тухайлбал, шүүгчдийн цалинг нэмсэн, тэдний амь нас, эрүүл мэндийг даатгадаг болсон, дотоод гадаад ямар нэг байдлаар шүүгчид нөлөөлөх оролдлогыг мэдүүлгээр хөтөлдөг болсон. Ингэснээр шүүгчид эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй нэгний дарамт шахалт, эрх ашигт орохоос сэргийлэх боломж бүрдсэн гэж үзэж байна.

Шүүхийн шинэтгэлийг явуулснаар гарсан бас нэгэн томоохон үр дүнг тэд иргэдийн итгэл гэж тодорхойлж байна. Учир нь шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх жилүүдэд иргэдийн шүүхэд итгэх итгэл ердөө л 16-30 хувь гэж гардаг байжээ. Тухайлбал, 2007 онд иргэдийн шүүхэд итгэх итгэл 28 хувьтай байжээ. Гэтэл 2015 онд энэ хувь 81.4 хувьд хүрч, огцом дээшилсэн нь шүүхүүд иргэдэд илүү нээлттэй болж, шүүх хуралдааныг олон нийт ажиглах хэсгээс үзэх, хуралдааны бичлэгийг нөхөж үзэх зэрэг боломжтой болсонтой холбон тайлбарлаж байна.

Ийнхүү шүүхийн шинэтгэлийн тухай багц хууль хэрэгжсэн 2.7 жилийн хугацаанд өмнө нь байгаагүйгээр олон давуу тал гарсан хэмээн ШЕЗ-өөс мэдээллээ.

Шүүхийн шинэтгэлийн багц хууль 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг зургаан хууль багтаж байгаа юм. Тухайн үед багц хуулийг хэрэгжүүлснээр олон жилийн турш шинэчлэлийн салхи нэвтрээгүй хэмээн шүүмжлүүлж ирсэн шүүх, хуулийн салбарт өөрчлөлт орох хууль эрх зүйн орчин бүрдлээ хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл өнөөдөр шүүхийн шинэтгэлийн явцад энэ салбарт гарсан 10 үр дүнг ШЕЗ-өөс нэрлэж байна. Тухайлбал:

1.Шүүхийн эрхзүйн орчин бүрдсэн

2.Шүүхийн бие даасан байдал хангагдсан

3.Шүүгчийн хараат бус байдал хангагдсан

4.Мэргэшсэн шүүх, шүүгчтэй болох боломж бүрдсэн

5.Нээлттэй шүүх бий болсон

6.Хүний нөөцийн шинэтгэл

7.Шүүхийн эдийн засаг

8.Эвлэрүүлэн зуучлал

9.Шүүхийн аюулгүй байдал

10.Шүүхэд итгэх итгэл зэрэг 10 бодитой үр дүн гарсан гэв. Нэн тэргүүнд шүүхийн шинэтгэл явуулсан энэ хугацаанд шүүхийн бие даасан байдал бүрэн хангагдсан гэдгийг тэд онцоллоо. Хуульд зааснаар шүүх зөвхөн шүүн шийдвэрлэх ажилд оролцох болсноор бусад эрх мэдлээс хараат бус, бие даасан ажиллах нөхцөл бүрдсэн гэж байна.

Бас нэгэн үр дүн шүүгчийн хараат бус байдал хангагдсан гэж үзэж байна.


Шүүгчдийн цалин ерөнхийлөгчөөс 2-3 дахин их

 

Лүндэндорж: Шүүхийн шинэтгэл үр дүнгээ өгсөн

Шүүхийн шинэтгэлийн багц хууль 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Багц хууль дотор Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай, Хуульчийн эрх зүйн байдлын тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай, Эвлэрүүлэн зуучлалын тухай зэрэг зургаан хууль багтаж байгаа юм. Тухайн үед багц хуулийг хэрэгжүүлснээр олон жилийн турш шинэчлэлийн салхи нэвтрээгүй хэмээн шүүмжлүүлж ирсэн шүүх, хуулийн салбарт өөрчлөлт орох хууль эрх зүйн орчин бүрдлээ хэмээн тайлбарлаж байсан. Тэгвэл өнөөдөр шүүхийн шинэтгэлийн явцад энэ салбарт гарсан 10 үр дүнг ШЕЗ-өөс нэрлэж байна.

ШЕЗ-ийн дарга Лүндэндоржийн зүгээс юун түрүүнд шүүхийн шинэтгэл явуулсан нь үр дүнгээ өгсөн гэдгийг онцлон хэлэв. Тухайлбал, олон жилийн турш эрхзүйн хомсдолд орсоор ирсэн шүүхийн байгууллагад багц хуулийг хэрэгжүүлсэн нь томоохон ололт гэж тодотголоо.

Хоёрдугаарт, шүүхийн шинэтгэл явуулсан энэ хугацаанд шүүхийн бие даасан байдал бүрэн хангагдсан гэдгийг тэд онцоллоо. Шүүх шүүн таслах үйл ажиллагаа явуулахаас гадна, төсөв санхүү зэрэг олон асуудлыг хариуцдаг байдлыг зогсоожээ. Ингэснээр шүүх зөвхөн шүүн шийдвэрлэх ажилд оролцох болсноор бусад эрх мэдлээс хараат бус, бие даасан ажиллах нөхцөл бүрдсэн гэж байна.

Гуравдугаарт, шүүгчийн эдийн засгийн баталгаа болсон цалинг нэмсэн нь томоохон үр дүн гэв. Шүүхийн шинэтгэлийн хүрээнд шүүгчдийн цалинг 2.7-3.3 сая төгрөгөөр нэмсэн хэмээн ШЕЗ-өөс өмнө нь мэдээлж байв. Лүндэндорж “Монгол Улсын ерөнхийлөгчөөс 2-3 дахин их цалинтай шүүгч ч байх болсон. Энэ нь урьд, хожид байгаагүй шүүх байгууллагын томоохон өөрчлөлт” гэсэн юм.

Эрх мэдэлтэн, бизнесмэнүүд шүүгчийн эрхэнд халдах асуудал бүрэн арилна хэмээн тэд үзэж байна. учир нь шүүгчийн үйл ажиллагаа, эрх мэдэлд нөлөөлсөн хүнд тооцох хариуцлагын тогтолцоо, механизмыг эрхзүйн хүрээнд тодорхой болгосон гэж тайлбарлалаа.

Б.ЗАЯА

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна