&#34Мартагдашгүй&#34 тоглолт 1500 хүнд нээлттэй болно

Хуучирсан мэдээ: 2015.12.14-нд нийтлэгдсэн

&#34Мартагдашгүй&#34 тоглолт 1500 хүнд нээлттэй болно

Үзэгчдийн дунд хэдийнэ хүлээлт үүсгэсэн "Мартагдашгүй" тоглолтын талаар хэвлэлийн бага хурал Монголын урчуудын эвлэлийн "Best art gallery"-д боллоо.

Уг хэвлэлийн бага хуралд уран бүтээлчид болоод

"MGL AGENCY"

"MIRACLE ENTERTAINMENT"

"MGL" media group

"CHUBA" дизайн

"MGL engineering & construction" төлөөллүүд оролцов.

"MGL AGENCY"-ийн Э.Цэнд-Аюуш "CASTLE" клубынхаа талаар "Дэлхийн дээд зэрэглэлийн стандартаар Монголд анх удаагаа байгуулагдаж байгаа "CASTLE" клубынхээ нээлтэд зориулагдан "Мартагдашгүй" тоглолт дахин тоглогдохоор болсон юм.

Нэгэн үеийн долоон хамтлагийн гайхалтай уран бүтээлчдийн хамтарсан тоглолтонд уригдан хүрэлцэн ирсэн 1500 зочинд сюрприз барин тоглож буйгаараа онцлог.

"CASTLE" клубын бүхий л зүйл нь дэлхийн дээд зэрэглэлийн стандартыг хангаж байгаа. Стандарт дагуу баригдсан бөгөөд гаднаас зөвлөх, инженер, хөгжим техникийг CAF брэнд, гэрэл нь Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Matrix брэндийн өндөр үнэлгээтэй гэрлээр тоноглогдож байна. Зөвхөн үзэгчид, үйлчлүүлэгчдэд зориулагдсан гэдгээрээ илүү давуу талтай.

Манай клубын булан, давхар бүрийн суудал тухайн үйлчлүүлэгчийн ая тухыг маш сайн хангасан байгаа. Тайз нь мэргэжлийн стандартын дагуу тавигдсан. Бүх үзэгчид, үйлчлүүлэгч нарт ойр. Бүжгийн талбай нь лед гэрэлтэй гээд маш олон зүйлээр дэлхийн хэмжээний дээд зэрэглэлийн клубын жишгээр тоноглогдсон. Тэгэхээр клубынхээ нээлтийг мартагдашгүй байлгахын тулд үзэгчдийг байлдан дагуулаад байгаа "Мартагдашгүй" төслийнхэнд санал тавиад энэхүү тоглолтыг дахин тайзнаа амилуулах болсон. Тиймээс бид нар энэхүү тоглолтыг бүтнээр нь худалдаж авсан.

Мартагдашгүй тоглолт бол маш том контент. Монголд оюуны бүтээл, авьяасыг, гоё сайхныг мэдрүүлсэн гайхалтай төсөл учраас бидний саналыг хүлээн авсан явдалд маш их баяртай байгаа" гэлээ.

Мөн "Сүнс" хамтлагийн дуучин, Мартагдашгүй төслийн зохион байгуулагч Б.Лхагвасүрэн "Мартагдашгүй" тоглолтыг та бүхэн мэдэж байгаа. Эхлээд бид нийгэмд урлагаар дамжуулж гоо сайхнаар болон хүмүүсийн сонсох дуртай дуугаар нь эв нэгдлийг харуулахыг зорьсон. Энэхүү зорилгодоо бид хүрсэн. Монголынхоо бүхий л салбарт ажиллаж, хөдөлмөрлөж яваа залуус маань эвтэй байж зорьсон зорилгодоо хүрдэг байгаасай гэж бидний хэдэн хамтлагууд нийлж тоглолтоо хүргэсэн. Тэгвэл өнөөдөр энэ төсөл хүрээгээ тэлж хамтлагууд нэмэгдэж байгаа нь сайхан байна. Мөн 90-ээд оны залуус эрийн цээнд хүрсэн амьдрал нь төвхнөсөн үеийнхэнийхээ дурсамжыг сэргээхээр нэгдэж байгаа нь гайхалтай. Бид нарт санал тавиад дахин тоглох боломжийг олгосон "Castle" клубын хамт олон, "MGL AGENCY", "MIRACLE ENTERTAINMENT"-ийнханд баярлаж байна" хэмээн тоглолтын талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тоглолтыг зохион байгуулагчдын зүгээс уншигч та бүхний хамгийн ихээр хүлээж буй тоглолтын тасалбарын мэдээллийг задаллаа. 1800 гаруй хүнээс тасалбарын үнэ хэд вэ, "Castle" клуб хаана байрладаг юм гэсэн асуулт маш ихээр иржээ.

"Мартагдашгүй" тоглолтын тасалбар гэж худалдаанд гарахгүй аж. Долоон хамтлагийн хамтарсан тоглолт нь маш том контент. Энэ хэмжээний контентыг ашиг болгож хараагүй. Тиймээс бид 100-150 мянган төгрөгөөр зарах уу гэсэн асуудал үүссэн. Ийм учраас тоглолтын тасалбар гэж зарахгүйгээр тухайн өдрийн "Castle" клубынхээ таксаа аваад өөртөө таалагдсан суудлаа сонгож "Мартагдашгүй" тоглолтоо тухлан сууж үзэх боломжтой гэв. Маш үнэтэй контент болохоор бид тасалбар зарахгүй байгаа гэдгийг маш сайн ойлгоорой хэмээн онцоллоо.

Ингээд "Сүнс", "Номин талст" , "Салхи", “Хар сарнай”, "Freezone", “Нисванис”, "Guys" хамтлагийн хит дуунуудыг арванхоёрдугаар сарын 18-нд Монголд цор ганц дэлхийн стандартын дагуу дээд зэрэглэлийн клубын нээлт дээр уулзацгаая.

Мартагдагшгүй тоглолтод давтагдашгүй хамтлагуудын маань фэнүүдтэйгээ нэгэн үдшийг үнэхээр доргио өнгөрүүлэхээр дуулах дуугаа төлөвлөж буйгаа уран бүтээлчид дуулгасан шүү.

ЭХ СУРВАЛЖ: www.dorgio.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж