Медведев Хятадад айлчилж байна

2015 оны 12 сарын 14

 

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев Хятадад дөрвөн өдрийн айлчлал хийж байна. Тэрбээр Хятадад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (SCO) гишүүн орнуудыг засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцох аж. Энэ уулзалтаар эдийн засаг, худалдаа наймааг хөгжүүлэх, хүмүүнлэгийн ажиллагаанд хамтран ажиллах зэргийг хэлэлцэхээс гадна глобал улс төр, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэх гэнэ.

 

Айлчлалынхаа үеэр Дмитрий Медведев Хятадын дарга Си Жинпин, ерөнхий сайд Ли Кэцян нартай уулзахаас гадна хоёр орны “IT” компаниудын удирдлагуудтай уулзалт хийх аж. Мөн тэрбээр Хятадын Жөнжоу хотноо Афганистаны ерөнхий сайд Абдулла Абдуллатай хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ.

 

Б.АНХТУЯА

 

ЭХ СУРВАЛЖ: TASS.RU

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна