"Монгол туургатан" боксын тэмцээний аваргууд тодорно

2015 оны 12 сарын 14

“Дэлхийн монголчуудын глобал нийгэмлэг”-ээс санаачлан Монголын боксын холбоо дэмжин, хамтран зохион байгуулж буй “Монгол туургатан” боксын анхдугаар их наадам Бөхийн өргөөнд гурав дахь өдрөө болж байна. Монгол, Буриад, Тува, Халимагийн ширэн бээлийтнүүд өрсөлдөж буй уг тэмцээний жин бүрийн алтан медалийн төлөөх тоглолт эхлэх гэж байна.

Финалын тоглолтод манай улсаас найман тамирчин үлдсэн бол Буриад, Халимаг, Тува улсаас тус бүр нэг тамирчин үлджээ. Тодруулбал манай улсаас жиндээ Г.Ган-Эрдэнэ /49/, Х.Энх-Амар-М.Гандулам /52/, Э.Цэндбаатар-Э.Идэрхүү /56/, Д.Отгондалай-О.Батхүү /60/, Б.Түвшинбат /69/ нарын шилдэг боксчид үлдээд байна.

"Монгол туургатан” боксын анхдугаар их наадмыг C1, Сүлд, ТV-9 телевиз болон http://chuhal.mn/livetv шууд дамжуулж байна

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна