Д.Нэмэхбаярын нэрэмжит барилдаан болно

2015 оны 12 сарын 14

Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, улсын начин Дугарын Нэмэхбаярын нэрэмжит “Хантайшир” бөхийн дэвжээний уламжлалт барилдаан энэ сарын 17-нд 16.00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.

Улсын начин Д.Нэмэхбаяр 1981 онд Цагаан сарын барилдаанд аймгийн арслан цолтой байхдаа гурван дархан аваргатай дөрөвт үлдэж байжээ. Тэрбээр улсын наадамд 3 удаа 4 давж, 1 удаа 5 даван Монгол Улсын начин цол хүртсэн. Мөн Говь-Алтай аймгийн баяр наадамд 5 түрүүлж, 2 үзүүрлэж, аймагтаа хамгийн олон түрүүлсэн бөхөөр тодорчээ. Ийнхүү энэ удаагийн барилдааныг түүний нэрэмжит болгосон байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна