Шинэ Зеландынхан шинэ далбаагаа сонголоо

2015 оны 12 сарын 14

 

Ирэх оны гуравдугаар сард Шинэ Зеландын төрийн далбаа албан ёсоор өөрчлөгдөж магадгүй. Шинэ далбааны сонголтын талаар явуулсан олон нийтийн санал асуулгаар тус орны оршин суугчид шинэ хувилбарыг дэмжжээ.

 

Энэ хувилбар олонхийн болох 50,53 хувийн саналыг авлаа. Далбааны шинэ хувилбарыг сонгох уралдаанд оролцогчдын тоо нийт хүмүүсийн 48,16 хувь байсан байна.

 

Өнгөрөгч гуравдугаар сард Шинэ Зеландын ерөнхий сайд Жон Кей түүнийг гурав  дахь удаагаа сонговол  төрийн далбааг өөрчлөх бүх нийтийн санал асуулгыг явуулна гэсэн юм. Шинэ Зеландын өнөөгийн далбааны дизайн нь колонийн дараах үеийн Их Британийн дарангуйллыг харуулсан  нь өнгөрсөн үеийнх гэж тэрээр үзжээ.

 

Өнөөгийн Шинэ Зеландын далбаанд Нэгдсэн вант улсын бүрэлдэхүүний усан онгоцны хажуугийн хэсгийн тугийн Британийн хөх өнгө (Blue Ensign) давамгайлж дээд өнцөгт нь Британийн Union Jack-ийн багасгасан хувилбар агуулагджээ. Шинэ Зеландын далбааны хувьд хөх өнгөН дээр Өмнөд загалмайн ордын оддыг харуулсан улаан өнгийн таван хошуунууд байдаг.

 

 

Шинэ Зеландын иргэдийн олонхийн дэмжсэн Төрийн далбааны хувилбар

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна