ҮДБЭЧ-ын 65 жилийн ойн өдрүүдэд тохиолоо

2015 оны 12 сарын 14

Монгол улсын үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн тэмдэглэлт өдрүүд 12 сарын эхний долоо хоногт тохиолоо. Энэхүү түүхэн ой бол Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын хамт олны болон үндэсний урлагаа дэлхийд сурталчилсан бүхий л он жилүүдийн баяр юм.

Түүхт 65 жилийн ойн үеэр ҮДБЭЧ-ын бүжиг, дуу, хөгжим албаны шилдгийн шилдэг уран бүтээлүүдийг нэгэн тасалбараар багц болгон худалдаалсан бөгөөд нэг тасалбараар 3 тоглолтыг үзэх боломж олголоо.

Ингээд та бүхэнд цуврал тоглолтын мэдээллийг хүргэж байна.

 

2015 оны 11 сарын 22

Та бидний мэдэх 2013 оны Бүх урлагийн Гоо марал шагналт “МОНГОЛЫН ИХ ХАТАД” тоглолтын өмнө "Монгол костюмс" ХХК-тай хамтарсан загварын шоу зохион байгуулсан нь түүхэн хатдын хувцас, хэрэглэл, гоо зүйн соёлтой танилцах боломж олголоо.

 

2015 оны 11 сарын 25

1911 оны хувьсгалын тухай өгүүлэх “ОРОЙН ДЭЭД” үндэсний түүхэн дуулалт жүжиг тоглогдсон бөгөөд бүтэн зуун жилийн тэртээх түүхээр аялахад зориулж Улаанбаатар хотын музейн гэрэл зургийн үзэсгэлэн, Урчуудын эвлэлийн уран зургийн үзэсгэлэн дэлгэгдсэн юм. Мөн чуулгын үүдээр ороход 5 настай бяцхан Богд гэгээн сэнтийдээ заларсан байсан бөгөөд гэгээнтнээс адис авах хүмүүсийн цуваа үүссэн байв.

2015.11.28

Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал хөгжмийн хамт олны “МОНГОЛЫН ИХ НҮҮДЭЛ” уран бүтээлийн өмнө “Эгшиглэн магнай” хөгжмийн зэмсгийн үйлдвэртэй хамтран хөгжмийн зэмсгийн үзэсгэлэн гаргалаа.

Мөн Монголын хүүхдийн ордны Б.Энхтуяа багштай “Аялгуу” хамтлагийн үндэсний хөгжмийн тоглолтоор үзэгчидээ угтсан нь үзэгчидэд ховор болон гайхалтай ур хийцтэй үндэсний хөгжмийн зэмсгүүдтэй ойроос танилцах боломжийг олголоо.

Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын 65 жилийн ойн арга хэмжээний хэмжээний үеэр олон байгуулагуудтай хамтран ажилласан бөгөөд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Монголын хүүхдийн ордон, Улаанбаатар хотын музей, Урчуудын эвлэл, Монгол костюмс, Эгшиглэн магнай, "Сүү", "Талх чихэр", "World wine" зэрэг байгууллагуудад ҮДБЭЧ Маркетингийн албаас талархаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна