Ой тогтоолтын ДАШТ-д оролцоно

2015 оны 12 сарын 15

БНХАУ-ын Чэнгду хотод 24 дэх удаагийн Ой тогтоолтын ДАШТ маргааш эхэлнэ. Энэ сарын 18-ны өдрийг хүртэл явагдах тус тэмцээнд дэлхийн 35 орны 300 гаруй оюутны спортын тамирчид харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгасан нийт 10 төрлөөр насанд хүрэгч, дунд нас болон бага насны ангилалд өрсөлдөх юм. Манай улсаас Монголын Оюун Ухааны Академийн 20 тамирчин дасгалжуулагч, шүүгчийн хамт оролцох бөгөөд баг тамирчид өчигдөр урд хөршийг зорилоо.

Тэмцээн явагдах төрлүүд:

1. Хийсвэр зураг
2. Хоёртын тоолол
3. Нэг цагийн тооны марафон
4. Нэр, зүс царай
5. Хурдны тооны марафон
6. Түүхэн үйл явдал
7. Нэг цагийн хөзөр
8. Баганан үгс
9. Дуут цифр
10. Хурдны хөзөр гэсэн төрлүүдээр явагдана.

Монголын оюун ухааны академийн тамирчид хамгийн сүүлд болсон Америк, ХонгКонг, Тайваны олон улсын нээлттэй тэмцээнүүдэд амжилттай оролцсон бөгөөд энэ удаагийн дэлхийн аваргын тэмцээнд өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байна.

Манай тамирчид өнөөг хүртэл оюуны спортын олон улсын 33 тэмцээнд амжилттай оролцон 458 медаль хүртсэнээс гадна олон тамирчин дэлхийн рекордыг эзэмшиж байна.

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна