Их завсарлагаан

2015 оны 12 сарын 15

Улстөрчид өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн “завсарлага авах” нэрийдлээр ажил хаялаа. Өнгөрсөн долоо хоногийн эхнээс Байнгын хороод, Пүрэв гаригийн чуулганаас эхлэн УИХ-д суудалтай намууд, бие даагчид, тэр ч бүү хэл эрх баригчид хэлэлцэх асуудлаараа завсарлага авсан. Парламентад 26 суудалтай Монгол Ардын нам чуулганд гурван гишүүнээ суулгаж, дэд даргаараа завсарлага авахуулсан. Сонирхолтой нь өөрсдөө гуравхан гишүүнээ суулгаж байж чуулганы ирцийг бүрдүүлэхийг шаардаж завсарлага авах жишээтэй.

Харин эрх баригчид Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр завсарлага авсан нь "гээндээ ч бий, гоондоо ч бий" гэдэг л болов. УИХ-ын гишүүд өглөө арай гэж чуулганыг эхлүүлэх хэмжээний ирц бүрдүүлээд цаашид тал хүрэхтэй, үгүйтэй гишүүд л чуулганы хуралдааныг үргэлжлүүлэх жишээний.

АН-ынхан сөрөг хүчин ажил хийлгэхгүй байна гэж гомдоллох бол ардын эрх ашиг ярьж өөрсдийн эрхээ хамгаалагч МАН үнэндээ асуудлаа шийдэхийн оронд халгаж өрөөд, тойрч зугтаж байна. Өнөөдөр тэдний дунд Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэсэн ганц тоглолт л явж байна.

МАН-ыг хэлэлтгүй АН ч өөрсдийн ирцээ бүрэн гүйцээхгүй байгаа нь төрийн ажлыг явуулах, асуудлаа шийдэж, эдийн засаг, нийгмийн чиглэлийн томоохон хуулийн төслүүдийг явуулах сонирхол алга.

Үүний балгаар Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл гацаанд орлоо. Гацаанд оруулсан шалтгаан нь “Шударга ёс” эвслийн завсарлага авсан явдал. Засгийн газарт хамтарч орсон, мэдээлэл сөрөг хүчнээс хавьгүй илүү байгаа энэ бүлэг мэдээлэлгүй байна гэдэг нь юу л бол.

АН-ынхан сөрөг хүчин ажил хийлгэхгүй байна гэж гомдоллох бол ардын эрх ашиг ярьж өөрсдийн эрхээ хамгаалагч МАН үнэндээ асуудлаа шийдэхийн оронд халгаж өрөөд, тойрч зугтаж байна. Өнөөдөр тэдний дунд Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэсэн ганц тоглолт л явж байна.

Хэдийгээр монголчууд хямарч байгаа ч ирэх жилийн өнгийг оны төгсгөлийн идээ, будаагаар тодорхойлдог монголчуудын ёолк хэзээний хэзээний эхэлсэн. Он солигдох мөчид дөхөх тусам баяр, цэнгүүн олширно.

Харин үүнийг л улстөрчид хүлээж буй. Баяр, наадмаар будилаантай, хуудуутай хуулиа батлахыг зорьдог улстөрчид нарийн тооцоолж байгаад наана нь тулгаж хуралдахаа мэднэ.

Тэд ханцуйндаа наймаалцахаа хамгийн сайн хийж сурсан улс. Өнгөрсөн наадмаар л гэхэд Халх голын чөлөөт бүс байгуулах тухай тогтоолоо баталж орхисон. Одоо энэ тогтоолыг эсэргүүцсэн нутгийн иргэд салбарын сайдыг хөөж, ажил явсан ч юмгүй, асуудлаа шийдсэн ч зүйлгүй таг гацсан.

Одоо нэг ёсны завсарлага нэрийдлээр ажил хаяж, олон нийтийн анхаарал суларсан үед элдэв тохиролцоогоо л хийхийг хэн хэн нь зорьж буй.

Тиймээс л анхаарал сэрэмжээ сайжруулж, тэдний үйлдлийг тэсвэртэйеэ ажиглах шаардлага урган гарч байна.

Оргилуун дарс буудуулах энэ цагт мөчид завсарлага авч, цэнгүүн, ёолк хэсч яваа улстөрчид өнгөрсөн ганцхан жилийн чуулганы хугацаанд л гэхэд ямар хуулиар хэрхэн завсарлага авсныг одоо сонирхуулъя.

Гэхдээ энэхүү үзүүлэх хүснэгтэд өнгөрсөн долоо хоногийн завсарлагууд ороогүйг анхаарна уу. Тиймээс тэр тоог нэмээд хэн нь аль хуулиар хэрхэн завсарлага авч байж вэ гэдгийг нарийн харуулахгүй ч ерөнхий зураглал харагдах болов уу?!

Л.НАРАНТӨГС

 


 

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД

 НАМЫН БҮЛГҮҮДИЙН ЗАВСАРЛАГА АВСАН  БАЙДАЛ

 

2015.9.08-ны байдлаар

Завсарлага  авсан  өдөр

Завсарлага авсан асуудал

Бүлгийн нэр

Хуралдаан

УИХ-ын 2015 оны хаврын чуулган

1

2015.5.14

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл,  2017-2018 оны  төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  ЗГ-ын 2016-2018 оны Өрийн удирдлагын  стратегийг батлах  УИХ-ын тогтоолын төсөл   / хэлэлцэх эсэх/

"МАХН-МҮАН-ын Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.            /12.01/

Нэгдсэн хуралдаан дээр

2

2015.6.04

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/

МАН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав. /11.59/

Нэгдсэн хуралдаан дээр

3

2015-6-16

Хүүхэд харах үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төсөл / анхны хэлэлцүүлэг/  

МАН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.                                          / Я.Содбаатар/

НББСШУБХ-ны хуралдаан дээр

4

2015-6-19

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд НО тухай,  Нотариатын тухай хуульд  ӨО тухай, Иргэний хуульд НО тухай  хуулийн төсөл    /анхны хэлэлцүүлэг/

МАН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав. / 10.35 /

Нэгдсэн хуралдаан дээр

5

2015-6-24

Эрүүгийн хуулийн төсөл  / анхны хэлэлцүүлэг/

МАН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав. / 11.30 /

Нэгдсэн хуралдаан дээр

6

2015-6-26

Тагнуулын байгууллагын тухай хуульд НӨО тухай хуулийн төсөл  / хэлэлцэх эсэх /

"МАХН-МҮАН-ын Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.           

Нэгдсэн хуралдаан дээр

7

2015-7-03

Монгол Улсын Төрийн цэргийн бодлогын үндсийг батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/

АН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.

Нэгдсэн хуралдаан дээр

8

2015-7-07

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/

МАН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.

ТБХ-ны  хуралдаан дээр

9

2015-7-07

Өршөөлийн тухай хуулийн төсөл /хэлэлцэх эсэх/

МАН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.

ХЗБХ-ны  хуралдаан дээр

Ээлжит бус чуулган 2015-09-07-ноос 18-ны өдөр

10.

2015-09-08

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны  25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд  тавьсан МУ-ын Ерөнхийлөгчийн хориг хэлэлцэх  

"МАХН-МҮАН-ын Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.           

ХЗБХ-ны  хуралдаан дээр

 

НИЙТ ДҮН

 

Завсарлага авсан:  10 удаа

Үүнээс: Нэгдсэн хуралдаан дээр:  6 удаа

               БХ-ны хуралдаан дээр:   4 удаа

 

 

 

АН-ын бүлэг:  нийт 1 удаа      / нэгдсэн хуралдаан -1, БХ-ны хуралдаан - 0/

МАН-ын бүлэг:  нийт  6  удаа    /нэгдсэн хуралдаан -3, БХ-ны хуралдаан - 3/

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг:  нийт  3 удаа   / нэгдсэн хуралдаан - 2,  БХ-ны хуралдаан - 1/

Хуралдаан зохион байгуулах хэлтэс


 

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2015 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ ХУГАЦААНД

НАМЫН БҮЛГҮҮДИЙН ЗАВСАРЛАГА АВСАН  БАЙДАЛ

 

2015.12.03-ны байдлаар

Завсарлага  авсан  өдөр

Завсарлага авсан асуудал

Бүлгийн нэр

Хуралдаан

УИХ-ын 2015 оны намрын  чуулган

1

2015-10-02

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

МАН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав. /С.Бямбацогт/

Нэгдсэн хуралдаан дээр

2

2015-10-06

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох тухай

АН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав. /С.Одонтуяа/

НББСШУБХ-ны хуралдаан дээр

3

2015-10-08

ХЗБХ-ны даргыг сонгох, чөлөөлөх тухай

АН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.

Нэгдсэн хуралдаан дээр

4

2015-10-09

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

МАН-ын бүлэг ажлын 3 хоног   завсарлага сунгаж авав. /С.Бямбацогт/

Нэгдсэн хуралдаан дээр

5

2015-10-15

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

"МАХН-МҮАН-ын Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 5 хоног   завсарлага авав.

/Д.Тэрбишдагва/           

Нэгдсэн хуралдаан дээр

6

2015-10-22

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай  парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл

"МАХН-МҮАН-ын Шударга ёс" эвслийн бүлэг ажлын 3 хоног   завсарлага сунгаж авав. /Н.Батцэрэг/

 

Нэгдсэн хуралдаан дээр

7

2015-12-03

 Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлт

МАН-ын бүлэг ажлын 5 хоног   завсарлага сунгаж авав. /Н.Номтойбаяр/ 12.12 цаг

Нэгдсэн хуралдаан дээр

 

НИЙТ ДҮН

 

Завсарлага авсан:  7 удаа

Үүнээс: Нэгдсэн хуралдаан дээр:  6 удаа

               БХ-ны хуралдаан дээр:   1 удаа

 

 

АН-ын бүлэг:  нийт 2 удаа      / нэгдсэн хуралдаан -1, БХ-ны хуралдаан - 1/

МАН-ын бүлэг:  нийт  3  удаа    /нэгдсэн хуралдаан - 3 , БХ-ны хуралдаан - 0/

МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг:  нийт  2 удаа   / нэгдсэн хуралдаан - 2,  БХ-ны хуралдаан - 0/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна