2015 оны шилдэг гэрэл зургууд

2015 оны 12 сарын 15

Фото: Rafael Arenas / Reuters

 

Чилийн өмнөд нутгийн Кальбуко галт уул 50 жилийн дараа дөрөвдүгээр сарын 25-нд сэржээ.

 

 

Фото: Srdjan Zivulovic / Reuters

 

Морьтой цагдаа Словенийн Добова хотын районд дүрвэгсдийн цувааг толгойлон яваа нь. Аравдугаар сарын 20-нд Словени дүрвэгсдэд хилээ нээжээ.

 

 

Фото: Lucy Nicholson / Reuters

 

Мичиганы Гордон Сеттерли (Gordon Satterly) өөрийн нөхөр Ричард Брендийг (Richard Brand) Техасын олон улсын гей родео дээр үнсэж байгаа нь. Зургийг дөрөвдүгээр сарын 24-нд авсан ба үүнээс хойш хоёр сарын дараа АНУ-ын бүх мужид гей нарын гэрлэхийг зөвшөөрсөн байна.

 

 

Фото: Mussa Qawasma / Reuters

 

Хеврон хотод израильчуудын эсрэг хийсэн эсэргүүцлийн үеэр шатаж байгаа хүний аварч буй палестинчууд. Тэр залуу шатах бодистой лонх шидэх гэж байгаад өөрөө галд өртжээ.

 

 

Фото: Reuters

 

Риза хотод Ой, усны аж ахуйн яамаар орох үеэр нь Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы толгой дээр ятуу суужээ.

 

Фото: Christophe Ena / Reuters

 

Германы канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Испанийн ерөнхий сайд Мариано Рахой нар Germanwings компанийн A320 онгоц сүйрсэн газарт очиж эмгэнэл илэрхийлэв. Онгоцны бүхээгт үлдэн, үүдээ түжсэн хоёр дахь нисгэгч нь уулыг санаатайгаар мөргүүлэн уг онгоцыг сүйрүүлэх үеэр 150 хүн амиа алджээ.

 

Фото: Ahmed Al-Hussaini / Reuters

 

Иракийн шиитүүд “Исламын улс" бүлгийнхний эсрэг байлдаанд пуужингаар буудаж байгаа нь. Салах-эд-Дин мужид энэ зургийг гаравдугаар сарын 1-нд авчээ.

 

Фото: Brian Snyder / Reuters

 

«Хөхөнд эрх чөлөө» хөдөлгөөний идэвхтэн Хайди Лилли (Heidi Lilley) наймдугаар сарын 23-нд Нью-Гэмпшир хотноо болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр ярилцлага өгч байгаа нь. Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн адил нүцэглэн чөлөөтэй биеэ шарахын төлөө тэмцжээ.

 

Фото: Yves Herman / Reuters

 

«Хайрын хөндий» кинонд цуг тоглосон Жерар Депардье, Изабель Юппер Каннын кино наадам дээр.

 

Фото: Sheng Li / Reuters

 

Ляонин мужийн Шэньян хотын цэцэрлэгт хүрээлэнгийн бараг хөлдсөн нууранд сэлж яваа эмэгтэй, зургийг арваннэгдүгээр сарын 30-нд авчээ.

 

Фото: Ricardo Moraes / Reuters

 

Samarco гэх төмрийн хүдрийн уурхайн усны үерт дайрагдсан Бразилийн Мариана гэх жижиг хот. Үйлдвэрлэлийн усны далан задрах үеэр хэдэн арван хүн амиа алдаж, 50 сая тонн үйлдвэрлэлийн хорт бодис хөрсөнд шингэжээ.

 

Фото: Mohammed Salem / Reuters

 

Газын зурвасын иргэд Израильтай хийж буй дайны тухай киноны нээлтээр улаан хивсэн зам засаж байгаа нь, тавдугаар сарын 12.

 

Фото: Michael Dalder / Reuters

 

«Барселона» багийн төвийн хамгаалагч Жерар Пике Ювентус багийн хослон тоглолтын дараа хаалганы торыг зөөж яваа нь.

 

Фото: Kirsty Wigglesworth / Reuters

 

Дөрөвдүгээр сарын 8-нд Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон боловсролын шинэчлэлийнхээ гарааг Вестхаутон хотын Sacred Heart RC гэх бага сургуульд очин эхлүүллээ. Зургаан настай Люси Ховарт энэ хичээлийг бага зэргийн жүжиг болголоо.

 

Фото: Максим Шеметов / Reuters

 

Тавдугаар сарын 30-нд ЛГБТ-сексийн цөөнхийн арга хэмжээнд оролцогчдод үнэн алдартны шашны идэвхтнүүд халджээ.

 

Фото: Mark Blinch / Reuters

 

Торонто хотын Хамбер голын гүүрэн дээгүүр гүйж байгаа хүмүүс. Хоёрдугаар сарын 16-нд Канадын энэ том хотод агаарын хэм хасах 25 градус хүрсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна