Босогчид Оросыг буруутгав

2015 оны 12 сарын 15

СЧА-ийн дайчин

Фото: Bassam Khabieh / Reuters

 

Сирийн Чөлөөт армийн (СЧА) армийн дайчид Оросыг худлаа ярьлаа гэж буруутгасан байна. Тэд туслахаасаа илүүтэйгээр бидэнд саад болж байна хэмээн босогчид ярьсныг Reuters дамжуулав.

 

«Хэн нэгэн Оросыг Сирийн ардчилсан хүчинд логистик тусламж үзүүлж байна гэж батлахаар оролдож буй. Бидэнд тийм тусламжийг санал болгоогүй » гэж Таляль Салу (Talal Salu) мэдэгджээ. Байгуулагын төлөөлөгч түүний хэлснээр, Оросын нисэх хүчин «Ахрар аль-Шам», «Жабхат ан-Нусра» бүлгийнхэнд агаарын цохилт өгчээ. Тэд олон зуун хүнийг цугласныг олж харан бөмбөгдсөн. Гэхдээ бидэнтэй ямар нэгэн тохиролцоо байхгүй байлаа хэмээн Салу ярьжээ.

 

СЧА-ийн өөр нэг бүлэглэлийн дарга Хасан Хаж Али (Hassan Haj Ali) оросуудыг өөрийн дайснууд гэж нэрлэв. «Өнөөдөр Жебель-Акрадад байрласан манай штабыг бөмбөгдлөө. Өчигдөр Алеппо дахь манай өөр нэг штабыг оросууд бөмбөгдөн сүйтгэлээ. Арван хүн шархадсан байна. Танай Оросын дэмжлэг энэ » гэж Али мэдэгдэв.

 

Арванхоёрдугаар сарын 14-нд Сири дэх Оросын нисэхийн бүлэглэл өдөр бүр 30-40 цохилтыг Сирийн чөлөөт армийнханд зориулан алан хядагчдын эсрэг хийж байгаа гэсэн мэдээ гарсан байв. Энэ тухай хэвлэлийн бага хурал дээр ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга армийн генерал Валерий Герасимов мэдэгдсэн юм. Сирийн Чөлөөт армийн 5000 орчим дайчид засгийн газрын цэргийн хамт Хомс, Хама, Алеппо, Ракка мужуудад давшилт хийж байна гэж тэр хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна