Burberry-гийн ороолт ниснэ

2015 оны 12 сарын 15

Фото: Burberry

Британийн Burberry компани DreamWorks Animation урлантай хамтран зурмал рекламыг дижитал технологийг ашиглан бүтээлээ. Дэлгэцнээ нисч байгаа хүзүүний ороолтуудыг харуулах юм. Том дэлгэцийг Лондоны төв гудамжид нэгд байрлуулжээ.

«DreamWorks урлан нь дижитал зурган киноны боломжийг байнга хөгжүүлдэг бөгөөд бид үзэгчдийн сэтгэгдлийг тэсч ядан хүлээж байна» хэмээн Burberry компанийн бүтээлч захирал Кристофер Бейли (Christopher Bailey) хэлжээ. Тэрхүү дэлгэцээ жилийн эцэс хүртэл ажлаад дараа нь буулгах гэнэ.

Burberry нь Британийн эртний брэндүүдийн нэг бөгөөд хувцас, аксессуар болон люкс ангиллын парфюмерийн үйлдвэрлэл явуулдаг. Энэ компани 1856 онд үүсгэн байгуулагджээ. Брэндийн гол бэлгэдэл нь улаан, хар, цагаан ба элсэн өнгийн тор юм.. Зул сарын рекламдаа «Билли Эллиот» киноны 15 жилийн ойд зориулсан видеогоор хийсэн байв. Түүний зураг авалтад Ромео Бэгхем, Элтон Жон, Наоми Кэмпбелл, Жули Уолтерс, Жеймс Бэй нар оролцжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна