Аманда Лир дуугаа Louis Vuitton-д зориулав

2015 оны 12 сарын 15

Фото: Louis Vuitton

Францын загварын ордон Louis Vuitton өөрийн цуглуулгадаа алтадмал металл LV & Me гоёлыг нэмжээ. Цуглуулгад ээмэг, энгэрийн зүүлт, бугуйвч зэрэг нэмэгдлээ. Зурмал видео рекламд нь Аманда Лирийн дуулсан Alphabet дууг оруулжээ. Видео рекламын баатар нь металл робот-андроид болжээ.

Алтаар бүрсэн латуниар бүтээсэн гоёлын эдлэл нь Louis Vuitton гэх бичгийн шинжийг агуулсан латин үсгүүдээс бүрдэж байна. Мөн &, @, # гэсэн бэлгэдлүүдийг бас бүтээжээ. Үйлдвэрлэгч үйлчлүүлэгч нарт хэд хэдэн бэлгэдлийг авч өөрөө хүссэнээрээ үг бүрдүүлэх санал дэвшүүлжээ. Үнэт эдлэлийн үнийн хувьд нэг ээмэг гэхэд 250 доллар. Харин энгэрийн зүүлтийн үнэ 480 доллар гэнэ.

Францын алдартай дуучин эмэгтэй, жүжигчин, модель Аманда Лир (Amanda Lear) 1970-1980-аад онуудад диско төрлийн дуу дуулан алдаршжээ. Хожим зураач гэдгээрээ ч нэртэй болсон юм. «Дали Амандагийн нүдээр» гэсэн Сальвадор Далигийн тухай номыг бичжээ.

Louis Vuitton компанийг замын цүнх, авдар бэлтгэгч Луи Виттон гэдэг хүн 1854 онд байгуулжээ. Түүний байгуулсан компани нь эрэгтэй, эмэгтэй хүний хувцас, аксессуар, гутал, цаг болон гоёл чимэглэлийг үйлдвэрлэдэг. Одоо энэ компани нь LVMH гэх олон улсын холдингийн нэг хэсэг болсон юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна