Оюутолгойн санхүүжилтын гэрээг УБ-д байгуулна

2015 оны 12 сарын 15

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах 4.2 тэрбум долларын санхүүжилтийг дэлхийн арилжааны 15 банкнаас авахаар болсон гэх мэдээлэл бий. Тэгвэл энэхүү санхүүжилтийн гэрээг байгуулах ёслолын ажиллагаа маргааш Улаанбаатарт болох юм.

Оюутолгойн ордын алт, зэсийн 80 хувийг гүний уурхайгаас олборлоно гэсэн тооцоо байгаа. Үүнд нийтдээ 16-17 тэрбум ам.доллар шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүс тайлбарладаг. Дэлхийн арилжааны банкуудаас зээлж байгаа 4.2 тэрбум долларын баталгааг” Рио-Тинто” компани гаргаж байгаа юм.

Г.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна