Шилдэг эрэгтэй тамирчнаар Ж.Барроуз шалгарчээ

2015 оны 12 сарын 15

Дэлхийн 3 удаагийн, олимпийн наадмын аварга бөх Ж.Барроуз АНУ-ын 2016 оны Шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч Филадельфи хотын Пенсильваны их сургуульд болсон ёслол дэээр шагналаа гардан авчээ.

Хөнгөн атлетикийн олон төрөлтийн тамирчин, олимпийн аварга Эштон Итон, буудлагын спортын олимпийн хошой аварга Винсент Хэнкок, уулын цанын тамирчин, олимпийн хошой аварга Тед Лигети, шайбтай хоккейн тамирчин Остон Мэтьюз нартай өрсөлдөж тэдний өмнө гарсан байна.

Дэлхийн 3 удаагийн аварга бөх Аделина Грей Шилдэг эмэгтэй тамирчны төрөлд мөн нэр дэвшсэн байжээ.

1974 оноос олгож байгаа АНУ-ын Оны эрэгтэй шилдэг тамирчны шагналыг эрэгтэй чөлөөт бөхийн тамирчдаас өмнө нь 1990 онд олимпийн хошой аварга Жон Смит хүртжээ.

Шагнал гардаж авсны дараа Ж.Барроуз сэтгэгдлээ ярихдаа “Энэ шагнал миний хувьд гэнэтийнх байлаа. Бөхчүүд бид чинь бусад спортын төрлийн тамирчид тухайлбал усан сэлэлт, хөнгөн атлетикийн одуудтай өрсөлдөхүйц нэр алдартай биш, гэхдээ миний өмнөх амжилтуудыг үнэлж ийм өндөр хүндлэл үзүүлсэнд баяртай байна. Би 2011 онд коллеж төгсөөд үндэсний шигшээ багт багтаж олимпийн наадмаас алтан медаль хүртэж олны анхаарлын төвд орсон тамирчин.” гэж хэлсэн байна.

МЧБХ. Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна