2016 оны оюутны ДАШТ-д оролцох хуваарь гарлаа

2015 оны 12 сарын 15

Олон улсын оюутны спортын холбооноос 2016 оны оюутны дэлхийн аваргын тэмцээний хуваарийг гаргасан байна. Манай баг оюутан тамирчид ирэх онд бокс, гольф, шатар, дугуй, чөлөөт бөх, буудлага зэрэг төрлүүдийн дэлхийн аваргад оролцоно.

Дараах тэмцээнүүдэд манай баг тамирчид оролцоно.

- Цанын орон зай баримжаалах төрөл: ОХУ

- Бокс: Тайланд

- Гольф: Франц

- Шатар: АНЭУ

- Дугуй: Филиппин

- Чөлөөт бөх: Турк

-Модон бөмбөг: Тайвань

- Буудлага: Польш

- Байт харваа: Монголд

- Самбо бөх: Кипр

- Хүндийн өргөлт: Мексик

- 3х3 сагсан бөмбөгийн оюутны ДАШТ- БНХАУ-ын Шиаменд болно.

Эдгээр 12 төрөлд Монголын оюутны баг тамирчид оролцохоор төлөвлөж байгааг МОСХолбооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна