“Лестер” талбайдаа “Челси”-г буулган авчээ

2015 оны 12 сарын 15

Английн премьер лигийн 16 дугаар тойргийн сүүлчийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. Энэ тойргийн хөшгийг хааж “Лестер” талбайдаа “Челси” клубыг хүлээж авсан. Энэ тоглолтод талбайн эзэд хүчтэй өрсөлдөгчөө буулгаж авснаар 35 оноотой болж, тэргүүн байраа хадгалж үлдэж чадлаа.  Харин “Челси”  15 оноотой үлдэж, 16 дугаар байрт бичигдэж байна.

Тоглолтын 34 дэх минутад Жейми Варди гоолдож, премьер лигийн 15 дахь гоолоо оруулсан юм. Тэгвэл 48 дахь минутад Рияд Марез нэгийг нэмж, лигийн 11 дэх гоолоо оруулжээ. Ийнхүү “Лестер”-ийн гайхалтай ялалтын цувралууд үргэлжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна