Ирц бүрдэж хурал эхэллээ

2015 оны 12 сарын 15

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан ч 11 цагийн үед эхэллээ. Тус байнгын хороогоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын тайлан, Албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах журамд өөрчлөлт оруулах эсэх асуудлыг тус бүр хэлэлцэх юм.

Байнгын хорооны хуралдаан болох танхимд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Ж.Батзандан, Ц.Оюунгэрэл, Ш.Түвдэндорж, Р.Гончигдорж, байнгын хорооны дарга Д.Ганбат нар бусад гишүүдийг хүлээж байсан. Тэгвэл тэдэн дээр УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Баянсэлэнгэ, Д.Батцогт нар ирснээр ирж бүрдэж хуралдаан эхэллээ.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна