Зөгийн бал үсний будагнаас илүү

2015 оны 12 сарын 15

Алхам №1

Үсээ будаж, хордуулахгүйгээр зөгийн балын тусламжтай үснийхээ өнгийг сэргээж, гялалзуулах боломжтой. Эхлээд тусгай саванд 50 грамм зөгийн бал хийж, сайтар хутгаарай.

Алхам №2

Хуурай үсэнд зөгийн балаа сайтар түрх. Үснийхээ уганд сайтар түрхээрэй.

Алхам №3

Дараа нь тусгай торон малгай өмсөх шаардлагатай.

Алхам №4

10-15 минутын дараа үсээ бүлээн халуун усаар угаах хэрэгтэй. Зөгийн балыг арилтал үсээ угаагаарай.

Алхам №5

Үсээ цэвэр усаар зайлсныхаа дараа байгалийн гаралтай шампуниар үсээ угаахыг зөвлөж байна.

Алхам №6

Зөгийн бал таны үсийг гэрэлтүүлж, үсний будаг хэрэглэх шаардлагагүйгээр гялалзуулах болно. Төгсгөлд нь үсээ хатаагаад үр дүнгээ шалга.

Эх сурвалж: кaкa.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна